Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Өнөөдөр дараах үйл явдлууд болно.

-08:30 цагт Монфемнет Үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган 10 дахь жилдээ "Төрийн хариуцлага" сэдвийн хүрээнд "Чингис Хаан" зочид буудалд үргэлжилнэ. Утас: 70110355, 99158175, 88670102

-09:00 цагт Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Авто Замчин Залуучуудын Холбоо, Нью имежи клуб, Монголын Дугуйн Холбоо, Монголын Триатлоны Холбоо, Залуу дугуйчин клуб болон нийт 20 гаруй байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд ямар бодлого, чиглэлийг баримталж ажиллах, мөн тус онд хийгдэх үйл ажиллагааг хэлэлцэж тохирох зорилгоор “Унадаг дугуйтай Улаанбаатар-2015” хэлэлцүүлгийг Монголын Залуучуудын Холбооны Залуус танхимд болно. Утас: 89179891

-10:00 цагт "Авто худалдааны цогцолбор"-ын Газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа Хангарди ордны 14-н давхарт болно. Утас: 88112919, 99056537

-10:00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Улс төр ба популизм” сэдэвт улс төр судлаачид, эрдэмтэн докторууд, улс төрчдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр популизмын хор уршиг болон улс төрийн намуудын хөгжил, өнөөгийн байдал, гадаад улс орнуудын улс төрийн намуудын туршлага гэх мэт сэдвээр судлаачид илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэнэ. Утас: 99017105

-10:00, 14:00 цагуудад Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярыг угтан Сүхбаатар дүүрэг дэх олон хүүхэд төрүүлж өсгөсөн одонтой 6663 ээжид хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Монголын Хүүхдийн ордонд зохион болно. Утас: 99767480

-11:00 цагт МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд “Насан хутаг буян заяаг дэлгэрүүлэх шүтээн 108 Цэнд бурхан бүтээн залах төсөл”-ийн талаар МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төв  мэдээлэл хийнэ. Утас: 300995, 96622332

-11:00 цагт Японы элчин сайдын яам дээр Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний Үндэс" хөтөлбөрөөс нийт 159,554,853 төгрөгийн санхүүжилт бүхий Хан-Уул дүүргийн 71-р цэцэрлэгийн их засварын ажлыг хийх 3-н талт гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 99263060

-11:00 цагт “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн гишүүдийн мэдэгдэл" арга хэмжээ Монголын банкны холбооны байранд болно. Утас: 99992990

-11:30 цагт Монголын хөгжмийн урлагийн түүхэн баримт, сонин хэвлэлд гарсан нийтлэлүүд, мөн Цэргийн чуулгаас төрөн гарсан алдар гавьяатнуудын намтар, уран бүтээл болон "Эх орны цэрэг" яруу найргийн наадмын шилмэл шүлгийн түүвэр бүхий 5 цуврал номын баяр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хурлын танхимд болно. Утас: 99299634

-14:00 цагт Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь "Чонон сүлд" киноны гол дүрийг бүтээсэн Р.Анхнямыг өрөөндөө хүлээн авч уулзана. Утас 88080619

-15:00 цагт "Есөн хүслийн цацал" уран бүтээлийн тоглолт  МҮЭСТО-д болно. Утас: 99299634

-18:00 цагт “Lady Entrepreneur - 2014” шагнал гардуулах ёслолын ажиллагаа, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн баярын цэнгүүн МҮХАҮТ-ын Их танхимд болно. Утас: 70109090, 99020785

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.53) 2015 оны 03 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top