“Гэрлэх ёслол”-ын ордонг хувьчлах санал гаргалаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Гэрлэх ёслолоын ордонг хувьчлах саналыг гаргажээ. Уг саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар гаргасан байна. Тиймээс уг асуудлыг НИТХ-ын хуралданаар хэлэлцэхээр болсон бөгөөд хурлын төлөөлөгчид “Барилгын газарт шунан, өөр барилга бариулах санаа байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Нэг жил ашиггүй ажилсны төлөө хувьчилна гэдэг байж болохгүй хэмээн ихээхэн эсэргүүцээд байгаа юм.

“Гэрлэх ёслол”-ын ордон 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан бөгөөд энэ асуудлыг энэ сарын 13-ны өдөр болох НИТХ-ын тэргүүлэгчдийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдэх аж. Өдгөө тус ордон нь 27 хүн ажиллаж байгаа бөгөөд анх 1976 оны зургадугаар сарын 14-ний өдөр үйл ажиллгаагаа эхлүүлсэн түүхтэй юм.

 Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top