АК-47 АНУ-д борлуулагдана

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Дэлхийн II дайны үед Орос цэргийн инженер Клашниковын бүтээсэн АК-47 автомат ирэх оноос АНУ-д зарагдаж эхэлнэ. АК-47-г үйлдвэрлэж, борлуулах эрхийг АНУ-ын RWC компани албан ёсоор худалдан авсан бөгөөд дараа жилээс америкчууд Оросын түүхэн зэвсгийг худалдан авах боломжтой болох аж.

RWC компанийн мэдэгдсэнээр Клашников Консерн компаниас албан ёсны эрхийг төвөггүй худалдан авсан гэнэ. Тэд AK-47 автоматын загвар, хүчин чадал, бүтцийг өөрчлөлгүй зах зээлд нийлүүлэх ажээ.

RWC компанийн гүйцэтгэх захирал Томас МкКросин хэлэхдээ “Клашников бол түүхийн он цаг хугацаанд шалгарсан зэвсэг. Гэхдээ АК-47 автоматыг худалдан борлуулах эрхийг Засгийн газар хараахан өгөөгүй байгаа. Учир нь ОХУ-ын эсрэг Европ, АНУ-ын орнууд хориг тавьсан” гэсэн байна.


Т.Бат

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.53) 2015 оны 03 сарын 05

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top