Монголын хуулиар тохуурхахуй: Гар бариад бугуй барьсан нь

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Гадаадын хөрөнгө оруулалттай “Саусгоби сэндс” гэж компани Монголд айлын эрх хүүхэд шиг тарвалзаж байна. Тус компанийн удирдлагууд 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийснийг Монголын шүүх тогтоож компанийн гүйцэтгэх захирал Жастин Капла болон санхүүгий асуудал хариуцсан захиралуудыг нь  5.6-аас доошгүй жилийн хорих ялаар шийтгэсэн. Дараа нь тэд Ерөнхийлөгчид хандаж өршөөл хүсэв. “Монголоо биш өөрийгөө хараалгасан нь дээр” гэж үзсэн Ц.Элбэгдорж тэднийг уучилж, суллаад байгаа билээ.

Энэ компанийн татвараа нуун дарагдуулсан хэргийн дуулиан  намаржин өвөлжин шуурсан. Одоо хаваржин ярих халуун сэдвийн нэг болох янзтай. Учир нь Ерөнхийлөгчийн энэ шийдвэр Үндсэн хуулийн заалт, тухайлбал “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш” байх зарчмыг зөрчсөн  хэмээн зарим хуульчид, хууль тогтоогчид дээрээ хөх тэнгэрээс өөр юмгүй Үндсэн хуулийн цэцэд хандахаа илэрхийллээ. Улсад ийм их хэмжээний хохирол учруулсан гадныхныг өршөөж болсон юм чинь газар шорооныхоо төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт өршөөл үзүүлэхийг Ерөнхийлөгчид хандаж хүснэ гэдгээ УИХ-ын гишүүн Г.Уянга нарын гишүүд мэдэгдээд байна. Ийнхүү Еоөнхийлөгчийн өршөөл түрүүчээсээ хэн нэгнийг ялаас мултлах барьцаа болж эхэллээ.

Гэтэл энэ зуур мөнөөх өршөөгдсөн Жастин Капла тэргүүтэй нөхдүүд нуун дарагдуулсан 35 тэрбумын татвараа төлөхгүй хэмээн шүүхэд хандчихаад байна. Уг нь тэднийг өршөөх үндэслэлээ Ерөнхийлөгч “Татвараа төлсөн тохиолдолд заавал хорьж цагдаад байх албагүй” хэмээн илэрхийлж байсан билээ. 35 тэрбум гэдэг ядарч буй монголчуудад их мөнгө. Хамгийн гол нь их багадаа бус хууль бол хууль, хэн ч бай Монголын хуулийн өмнө ижил тэгш гэдгийн хатуухан сануулга  болох учиртай байсан юм. 

Өршөөлгөдөг,  өршөөлгөсөн хойноо өгөх ёстой татвараа өгөхгүй хэмээн гүрийж байгаа авирыг нь юу гэж тодотговол зохилтой вэ? Монголын хуулиар тохуурхаж байна хэмээн харах уу, эсвэл гар бариад бугуй барьж буй гэмгүй нэг давралт гэж “өхөөрдөх” үү.  

Өршөөлгөдөг,  өршөөлгөсөн хойноо өгөх ёстой татвараа өгөхгүй гэж байгаа авирыг нь юу гэх вэ? Монголын хуулиар тохуурхаж байна хэмээн харах уу, эсвэл гар бариад бугуй барьж буй гэмгүй нэг давралт гэж “өхөөрдөх” үү.  

“Саусгоби сэндс” бол Канадад бүртгэлтэй  Саусгоби Ресурс Лимитед компанийн Монгол дахь салбар гэсэн тодотголтой. Саусгоби Ресурс компанийн эцэг компани нь бидний сайн мэдэх  Айвенхоу Майнз гэдгийг дурдая.  “Саусгоби сэндс”  бас Монголын баялгаар барьцаалж олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож хөл дээрээ боссон компани шиг санагдаж байна. Хэрэв андуураагүй бол тус компани хөрөнгийн зах зээлээс 400 сая ам.доллар босгосон хэмээн яригдаж байсан.  

“Саусгоби сэндс” эцэг компани болох Айвенхоу Майнз дэлхийд томоохонд тооцогдох Оюу Толгойн зэс-алтны ордыг ашиглах асуудлаар  2006 оны 10 сард Рио Тинто компанитай стратегийн түншлэл байгуулж байсан билээ. Уг гарвал удам угшлыг нь хөөвөл иймэрхүү зам жим харагдана.

“Саусгоби сэндс” эдүгээ Овоот толгойн нүүрсний орд газарт үйл ажиллагаа явуулдаг.  Энэ уурхай дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлэгч Хятадын зах зээлд хамгийн ойр буюу ердөө 40-хөн км-ийн байрлалд байгаа уурхай билээ.  Саусгоби одоо үйлдвэрлэл явагдаж буй Овоот Толгойн уурхай, мөн Сүмбэрийн орд болон Овоот Толгойн далд уурхай байгуулах гүний нөөц гэсэн бүтээн байгуулалтын хоёр төсөл орно. Түүнчлэн Саусгоби Монгол улсад хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг гэсэн мэдээлэл бий.  

Нэгэнт Монголд усыг нь ууж байгаа бол ёсыг нь дагах л ёстой. Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Жастин Капла нар нь уучлагдсан ч Монгол Улсад учруулсан хохирлоо барагдуулах ёстой” гэж байсан. Гэтэл өршөөгдсөнийхөө дараа ар хударгаар нь энэ таварыг төлөргүй гээд шүүхэд хандчихлаа.

Жастин Капла эдүгээ эх  нутагтаа эрх чөлөөтэй,  өөрийнх нь хэлснээр “жаргалтай” явна. Харин түүний учруулсан 35 тэрбумын хохирлыг төлөхгүй хэмээн “Саусгоби сэндс” компани Эрүүгийн хэргийн 10 дугаар шүүхэд давж заалдаад байна. Ингэхдээ тэд шүүхийг нотлох  ач холбогдлоо алдсан баримтад тулгуурлаж, ял оноосон гэж  буруутгаж  анхан шатны шүүхийг илэрхий үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэв. Бараг л Монголын шүүхийг  яллаж орхиж.  

Энэ янзаараа бол тэр 35 тэрбум төгрөг хариуцах эзэнгүй болж, “нохойн зам”-аар жороолж мэдэх л юм байна. Шүүхийн шийдвэр яаж гарах нь одоогоор  тодорхойгүй.  Гэхдээ л хүнийх нь зөвдөж, өөрийнх нь бурууддаг нь Монголын  нийгмийн жишиг болж байгаа юм байна.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.120.121) 2015 оны 03 сарын 11

Эх орноо гэх сэтгэлтэй байхын чухлыг хэнээрээ ч заалгах билээ дээ.Татвараар амьдарч байна бид. Ингэж үзхээ больё Ерөөсөө би ерөнхийлөгч гэж умарталгүй. ПУТЭН ШИГ. БАС Ши жин пи шиг л ...ллллллллллллллллл тэднийг харал даааааааааааааа гайхалтай хүмүүс жинхэн ад түмэн нь сонгосон мэт тэдний улсын хөгжлийг хараач эээээээээээээээээээээ гайхалтай дааааа аааааааааааа

0  |  0
УРИЛГА(94.30.211.138) 2015 оны 03 сарын 07

АРД ТУМНИЙ САНАЛ АСУУЛГА ИТГЭЛ УЗУУЛЭХ ЭСЭХ-ТАЙВАН ЦУГЛААН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 2015-03-07 -НЫ 12 ЦАГААС 17 ЦАГ ХУРТЭЛ БОЛНО.

0  |  0
teneguud(202.126.91.104) 2015 оны 03 сарын 07

Ene ih munguur hichneen tsetserleg emleg barij boloh bsan be. erguu tulugnuud ym daa.

0  |  0
ayush(202.179.11.18) 2015 оны 03 сарын 06

elbegee bolon AN namiin unen torx.odoo maxn .man 2 ax duu nam niilj zasag barij mongoloo abrax xetegtei

0  |  0
Зочин(202.21.106.108) 2015 оны 03 сарын 06

Хормой султанаар дамжиж ирсэн зуугуул, өлгийдөж зусардсан луйварчидтайгаа нийлж их даврах нь шив дээ?

0  |  0
zochin(122.201.21.236) 2015 оны 03 сарын 06

Ene bol mongoliin tuluu ajil l lav bish, Ebe yu henii tuluu ajilladag be, AN, Ebe nariig sonson bish uls ornoo suiruullee dee, MAN - n ued arai ch iim huuli duremgui bdaggui l bciimdaa

0  |  0
zochin(98.220.226.142) 2015 оны 03 сарын 06

Tarvaga arisaaraa toloh bailguidee

0  |  0
Zochin(103.26.194.92) 2015 оны 03 сарын 05

Elbegdorjoor toluul. 1 l ih gemt heregtnuudiig orshooson, tsaaziin yalgui bolgoson hun. Ur dagavar ni Mongoliin niigemd ” iim zuil hiichiheed yadag ch ugui yuma bna ” gsn mash hortoi uhuulga hiigeed bna

0  |  0
хүүхэд(150.129.142.17) 2015 оны 03 сарын 05

элбэгдорж төлөх байлгүй

0  |  0
Насаа(150.129.141.148) 2015 оны 03 сарын 05

Элбэгдорж телне биз дээ

0  |  0
Asia(103.229.121.136) 2015 оны 03 сарын 05

This is africa

0  |  0
Top