Гэр бүлийн хүчирхийлэлд зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөггүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 05

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн асуудал хурцаар хөндөгдөх болсон. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд  байдаг ч эрэгтэйчүүд ч мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөн түр хамгаалах байранд ирэх тохиолдол байдаг байна.

 Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн нэгнийг түр хамгаалах байранд гурав хоног байлгадаг бөгөөд шаардлагатай тохиолдолд сарын хугацаагаар байлгах үе байдаг байна. Харин түр хамгаалах байрнаас гараад хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах асуудал өнөөдрийг хүртэл сул байгаа бөгөөд тухайн иргэний харъяаллаар хороодтой нь хамтарч ажилладаг ч гэр бүлийн хүчирхийлэлд өртөн удаа дараа түр хамгаалах байраар үйлчлүүлэх тохиолдол их байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь нэг гэр бүлийн хүмүүс эдийн засаг болон, бэлгийн, биеийн хүчний гэх мэт өөрийн давуу талаар бусдад халдахыг хэлдэг бөгөөд нэг удаа агсан тавих хүртэл гэр бүлийн хүчирхийлэлд ордог. Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах хамгийн том алхамын нэг бол иргэн бүр өөрийн ухамсараар хэн нэгнийг дарамтлахгүй байх бөгөөд ингэснээр гэр бүлийн эрх тэгш байдал хангагдаж сайхан амьдралыг бий болгох явдал юм. 

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top