Харрисон Форд жижиг онгоцтой осолдож, хөнгөн бэртжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

АНУ-ын алдарт жүжигчин Харрисон Форд жижиг оврын онгоц хөлөглөн нисч байхдаа осолдож, хөнгөн бэртжээ. “Индиана Жонес”, “Оддын Дайн” кинонуудаар дэлхийд танигдсан тэрбээр Лос Анжелес хотын дээгүүр нисч яваад, газардах үедээ онгоцонд нь доголдол гарсны улмаас ширүүхэн буужээ.

Одоо 72 настай тэрбээр ослын дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Дан хөдөлгүүр бүхий жижиг оврын аяллын онгоц жолоодож явсан түүнийг Санта Моника нисэх онгоцны буудлын дэргэд осолд өртсөн тухай өчигдөр шөнөөс эхлэн хэвлэлүүд мэдээлсэн юм. Харин тэрбээр өөрийн цахим хуудастаа толгой өвдөж байгаагаас өөр зовиур алга санаа зоволтгүй гэсэн зүйл бичиж үлдээжээ.

  Т.Бат

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top