Монголчуудын санаачилгаар олон улсын эмэгтэйчүүдийн форум зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

Индонез улсад энэ сарын 24-нд болох Олон Улсын Эмэгтэйчүүдийн Форумын бэлтгэл ажил эхэлжээ. Тус уулзалтанд Монгол Улсын Их Хурлын 5 эмэгтэй гишүүн, Индонезийн төлөөлөгчдийн Танхимын 10 эмэгтэй гишүүд, мөн Индонезид суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн 17 эмэгтэй элчин сайд, Индонезийн засгийн газрын кабинетын эмэгтэй сайд нийт 50 гаруй өндөр дээд хэмжээний төлөөлөгчид оролцох юм байна.

Уулзалтаар “Ардчилалын үйл явдалд хууль тогтоох байгууллага дахь эмэгтэйчүүдийн үүрэг”, “Ардчилал ба Олон улсын ойлголцолд эмэгтэйчүүдийн үүрэг”, “Ардчилал ба ухаалаг төрд эмэгтэйчүүдийн үүрэг” зэрэг сэдвээр ярилцана.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгийн санаачилгаар зохион байгуулах энэхүү өндөр дээд хэмжээний уулзалтыг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top