МХЕГ, ОБЕГ-ын нэрийг барьж 10 гаруй сая төгрөг залилжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

 Зоогийн газар угаагч хийдэг байсан 31 настай Б өнгөрсөн 1-р сараас эхлэн өчигдрийг хүртэл 10 гаруй сая төгрөгний залилан хийжээ. Залилан үйлдэхдээ Мэргэжлийн хяналт эсвэл онцгой байдлын албанаас ярьж байна. Удахгүй танай аж ахуйн нэгжид шалгалт орно. Бичиг баримт галын дүгнэлт байхгүй бол би гаргаж өгий. Гэхдээ хаан банкны данс руу мөнгө хийхийг санал болгодог байжээ.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд шалгалтанд унахгүй гэсэндээ энэ саналыг хүлээн авдаг. Нийтдээ 40 гаруй аж ахуйн нэгжээс 85 мянган төгрөгөөс 1.3 сая төгрөг хүртэлх мөнгө авсан байна. Харин залилуулсан байгууллага хууль бус зүйлд мөнгө зарцуулж байгаад залилуулсан учир хууль хяналтын байгууллагад хандаж чаддаггүй байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top