Домогт сагсчин Шакил О Нил 42 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн 4 удаагийн аварга, шигшээ тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор 3 удаа шалгарч байсан Шакил О Нил өнөөдөр 42 нас хүрч байна. Тэрбээр 1972 оны 3-р сарын 6-ны өдөр Нью-Жэрсид төржээ.

Шакил О Нилд сагсан бөмбөг тоглохыг анх хойд эцэг нь зааж өгч байсан гэдэг. Тэрбээр ахлах сургуулиасаа хойш сагсан бөмбөгийн шигшээ багуудад тоглосоор амжилтанд хүрсэн юм. Шакил О Нил 2002 онд Шауни Нилсонтой гэрлэж, дөрвөн хүүхэдтэй болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр домогт сагсчин Шакил О Нил Өмнөд Флорида мужийн бэлтгэл цагдаа болсон байна. Бэлтгэл цагдаа болсноор тэрээр цагдаагийн байгууллагаас цалин хөлс авахгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхгүй, зөвхөн хүүхдүүдэд үлгэр жишээ болон ажиллах юм байна. Үүнээс өмнө тэрээр Аризона, Лос Анжелос, Флоридад бэлтгэл цагдаагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан боловч хүүхэдийг чиглэсэн ажиллагаанд оролцож байгаагүй аж. Түүнийг одоо хүртэл АНУ-ын хүүхэд багачууд хүндэлдэг тул гэмт хэрэгт өртөж болзошгүй эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдтэй илүү ойр ажиллуулахаар болсон байна. 


 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top