Ослын 96-98 хувь нь жолоочийн буруугаас болдог

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

Улаанбаатар хотын ЗЦГ-ын мэдээлснээр 2015 оны эхний хоёр сарын байдлаар нийт зам тээврийн осол хэргийн 14959 дуудлага мэдээлэл авсан байна. Энэ нь өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулбал 1.2 дахин өссөн тоо гарчээ. Осол хэргийг дотор нь авч үзвэл эд материалын хохиролтой 6143 осол бүртгэжээ, энэ нь өмнөх оны энэ үеийнхтэй харьцуулбал 6 дахин өссөн байна. Мөн ослын улмаас 631 хүн бэртэж, гэмтсэн бөгөөд мөн өмнөх оны эхний хоёр сартай харьцуулахад 2.2 хувь буурсан. Одоогийн байдлаар нас барсан хүний тоо 20 байгаагаас хоёр нь хүүхэд бөгөөд өмнөх оноос 17,8 хувиар буурчээ.

Нийт зам тээврийн осол хэргийн 96-98 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог байна. Харин гарч байгаа хэргийн ихэнхи нь эгнээ байр буруу эзэлснээс, уулзвар нэвтрэх дараалал, согтуугаар жолоо барих, хурд хэтрүүлэх зэргээс болдог байна. Түүнчлэн зам тээврийн осол нь авто тээврийн өсөлттэй шууд холбоотой бөгөөд манай улсын нийт тээврийн хэрэгсэл 2000 онд 118422 байсан бол, 2014 оны байдлаар 739579 хүрчээ.       

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gg(109.156.142.78) 2015 оны 03 сарын 07

Joloochoos bolohgui uur uynaas boloh ve dee

0  |  0
Top