Хүчингийн хэрэгт насанд хүрээгүй хүүхдүүд ихээр өртдөг

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 07

Хууль зүйн яам, “Монголын эмэгтэйчүүдийн сан” ТББ хамтран өчигдөр Хууль зүйн яаманд “Бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, аюулгүй орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах” хэлэлцүүлэг хийлээ.

Энэхүү хэлэлцүүлгийг “Монголын эмэгтэйчүүдийн сан” ТББ-аас жил бүрийн 12 дугаар сарын 10-наас гуравдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулдаг “Охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах 88 өдрийн аян”-ы хүрээнд зохион байгуулж байгаа ажил юм. Түүнээс гадна сүүлийн өдрүүдэд гарсан охид ,хүүхдийн хүчирхийллийн асуудлыг ч хөндөхөөс аргагүй болсныг хэлэлцүүлэгт оролцогсод дурдлаа.  Цагдаагийн ерөнхий газарт 2014 онд 301 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэний 297 нь эмэгтэй хохирогч байгаа бөгөөд 125 нь насанд хүрээгүй, түүнээс 10 нь 7 хүртэлх насны хохирогч байгаа гэсэн судалгаа гарчээ. Тиймээс хүүхдийг хүчирхийллээс хамгаалах нь төрийн болоод ТББ-иудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын уялдааг сайжруулах нь чухал болохыг харуулж байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогч талууд онолсон байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УРИЛГА(94.30.211.138) 2015 оны 03 сарын 07

АРД ТУМНИЙ САНАЛ АСУУЛГА ИТГЭЛ УЗУУЛЭХ ЭСЭХ-ТАЙВАН ЦУГЛААН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 2015-03-07 -НЫ 12 ЦАГААС 17 ЦАГ ХУРТЭЛ БОЛНО.

0  |  0
УРИЛГА(94.30.211.138) 2015 оны 03 сарын 07

АРД ТУМНИЙ САНАЛ АСУУЛГА ИТГЭЛ УЗУУЛЭХ ЭСЭХ-ТАЙВАН ЦУГЛААН ЧИНГИСИЙН ТАЛБАЙД 2015-03-07 -НЫ 12 ЦАГААС 17 ЦАГ ХУРТЭЛ БОЛНО.

0  |  0
monhoo(150.129.143.114) 2015 оны 03 сарын 07

Монголийн шоронд банди шуумарийн явдал гэж эртнээс улбаатай нэг бусармаг явдал бий. Шоронд олон жилийн ял авсан эрчүүд нэг талаас хийх ажилгүй уйдахдаа. Нөгөө талаас удаан хугацаанд эмэгтэй хүний бараа харж чадахгүүгээсээ болж бие биенээ эмэлж бэлгийн дур хүсэлээ хангдаг гаж ёс эртнээс халхийн шоронд уламжлал болжээХөгшин атмаанууд шоронд шинээр орж ирсэн залуухан хөвгүүдийг өөд нь татаж хамгаалж хайцайлахын хажуугаар шөнө болгон дур хүслээ хангаж эмлэдэг энэ гаж үзэгдлийг банди шуумарын явдал гэх.Ингэж шоронд олон жил залуухан хөвгүүдийг эмлэж гаж хүслээ хангаж явсан хүн бол Төмөр Замийн 48-р

0  |  0
Top