Салсан эхнэрээ барьцаалжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 10

Мягмар гаригийн өглөө Москвагийн уран зургийн музейн галлерейд үл таних эр салсан эхнэрээ барьцаалж заналхийллээ гэж ОХУ-ын Дотоод хэргийн яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэрээр гэр бүлийн маргаанаас болж,  эхнэрийнхээ ажил дээр ирж түүнийг барьцаалж заналхийлсэн юм байна. Заналхийлсэн эрэгтэй нь салсан эхнэрээсээ хүүгээ авна гэсэн шаардлагыг тавьж байсан бөгөөд хууль сахиулагчид, нийслэлийн цагдаагийн төлөөлөгч яриа хэлэлцээ хийсний дүнд гэмт этгээд шаардлагаасаа няцаж эхнэрээ чөлөөлсөн” гэж Москвагийн Дотоод хэргийн удирдах газрын төлөөлөгч мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top