Байшин авбал эхнэр дагалдуулна гэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Саяхан Индонезид интернэтээр цацагдсан нэгэн зар олны анхаарлыг татаад байна. Зар дээр  жирийн нэг байшин худалдах тухай байсан бөгөөд байшин худалдаж авбал онцгой бонустай ажээ.  Байшинг худалдан авсан хүн хэрэв ганц бие эрэгтэй бол “үнэгүй” эхнэртэй болох боломжтой юм байна. Байшингийн эзэн 40 настай  эмэгтэй үл хөдлөх хөрөнгөө зарахдаа өөрийгөө ч мөн худалдан авагчдад санал болгожээ. Хоёр унтлагын өрөө, хоёр ариун цэврийн өрөө, гарааш, загасны аквариум гээд бүх юмтай энэ байшинг худалдан авбал хуучин эзнийг нь эхнэрээ болгож болох гэнэ.  Байшингийн эзэн нь Вина Лиа гэх бэлэвсэн эмэгтэй бөгөөд гоо сайхны салонтой аж. Хэрэв байшингийн бонусыг давхар бодолцон тохирлоо гэж үзвэл тэрээр Ява арал дахь үл хөдлөх хөрөнгөө 75 мянган ам.доллараар зарах санал тавьжээ. Энэ зарыг харсан хүмүүс Вина Лиагийн “зальтайг” гайхаж байна. Учир нь, тэр үл хөдлөх хөрөнгөө зарсан ч ирээдүйн эзэнтэй нь гэрлэх учир байшингийнхаа эзэн хэвээр үлдэнэ гэсэн үг  юм. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(180.149.78.20) 2015 оны 03 сарын 14

ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ.БАЙШИНГ ӨӨРИЙН НЭР ДЭЭРЭЭ АВЧ БАЙГАА БОЛОХООР ХҮҮХЭНТЭЙ ХЭД ХОНОГ ЖАРГАЖ БОЛОХ ЮМ БИШ ҮҮ.ТЭГЭЭД ТААРВАЛ СУУНА БИЗ.ХАРИНЧ АЗТАЙ ААВЫН ХҮҮ АВАХ БАЙХ ШҮҮ.

0  |  0
ИРГЭН(180.149.78.20) 2015 оны 03 сарын 14

ЗҮГЭЭР ЮМ БИШ ҮҮ.БАЙШИНГ ӨӨРИЙН НЭР ДЭЭРЭЭ АВЧ БАЙГАА БОЛОХООР ХҮҮХЭНТЭЙ ХЭД ХОНОГ ЖАРГАЖ БОЛОХ ЮМ БИШ ҮҮ.ТЭГЭЭД ТААРВАЛ СУУНА БИЗ.ХАРИНЧ АЗТАЙ ААВЫН ХҮҮ АВАХ БАЙХ ШҮҮ.

0  |  0
батаа(103.26.195.165) 2015 оны 03 сарын 13

Дуудлагын жолооч гэж согтуу хүний мөнгө зальдаж илүү авдаг хулгайч хүмүүс байдаг юм байна лээ .Дуудлагаар юмаа зальдуулна гэдэг сайхан биш шүү

0  |  0
Чимгээ(106.117.133.249) 2015 оны 03 сарын 13

”Smart service” 100% даатгалтай дуудлагын жолооч. 1 цаг нь 10.000. 5 1 үнэгүй. Утас 9594-9494

0  |  0
Top