Задгай сансарт тоглолт хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Их Британийн шилдэг сопрано дуучин Сара Брайтмэн задгай сансарт тоглолтоо хийхээр боллоо гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү тоглолт ирэх оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болох юм. Тэрбээр тоглолтдоо зориулж газрын гадаргуугаас 420 км-ийн өндөрт бэлтгэлээ хийж байгаа гэнэ. Дуучин тоглолтоо хийхийн тулд Олон улсын Сансар судлалын хүрээлэнд 51 сая ам.долларыг төлж байгаа юм. Тоглолтын хувцас болон тайзыг түүний нөхөр Бар Брайтмэн хариуцан ажиллаж байна. Тэд ирэх есдүгээр сарын 1-11-ний өдрүүдэд задгай сансарт аялахаар болжээ. Задгай сансарт 11 хоногийн турш аялахын тулд 22 сая.долларыг төлжээ.  "Say good bye” дуугаараа олны танил болсон 55 настай Сара Брайтмэн “Дэлхийн шилдэг сопрано дуучин”-ы жагсаалтыг сүүлийн 10 гаруй жилийн турш тэргүүлж байгаа юм. Өмнө нь дуучин Леди Гага задгай сансарт “Born this way” тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч бүтэлгүйтсэн билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.37) 2015 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОлгох нууц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top