Нунтаг архи борлуулахыг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 13

Холбооны агентлаг Палкоголь (Palcohol) нэртэй хуурай, нунтагласан архийг АНУ-д борлуулахыг өчигдөр зөвшөөрчээ. Удтал нягталсны эцэст космополитан, маргарита, водка, рум гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнд зөвшөөрөл өгчээ. Ууттай зарагдах эдгээр согтууруулах бодисыг усанд найруулан уух гэнэ. Энэ зунаас АНУ-ын мужуудад худалдаанд гарна гэж байгаа ч Колорадо зэрэг зарим мужид эсэргүүцэлтэй тулгарч магадгүй байна. Зарим хүмүүс үүнийг хамраараа сорж хэрэглэх вий хэмээн болгоомжилж байгаа юм. Тэгвэл үйлдвэрлэгчийн зүгээс “Үүнийг хамраараа сорж хэрэглэх тохиромжтой биш. Тэгэх ч хэрэгцээ байхгүй. Нэг татах хэмжээний архийг сорохын тулд 60 минут орчим хугацаа зарна. Түүний оронд яагаад хүмүүс хоёрхон секундэд хөнтөрчихөж болохгүй гэж?” хэмээн тайлбарласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top