362 кг жинтэй аварга загас барьжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 16

Тайландын загасчид цэнгэг усны хамгийн том байж болох аварга загасыг барьсан байна. Эрдэмтдийн мэдээлснээр, Мэклонг голд загасчилж явсан иргэд мөгөөрст загасны бүлэгт хамаарах асар том аварга загасыг барьсан ажээ. “Энэ том загас уртаараа 14 фут буюу 4.2 метр, 8 фут буюу 2.4 метр бүдүүн бөгөөд 800 фунт буюу 362 кг орчим жинтэй байсан” хэмээн судлаач Жефф Корвин хэлсэн байна. Аварга загасыг найман хүн арай чүү татаж голоос гаргасан гэж мэдээлжээ. Корвины өгүүлснээр, түүнийг бэртээж гэмтээхээс сэргийлэн эрдэмтэд жинг нь үзэхгүй байхаар шийдсэн бөгөөд хэсэг хугацаанд судалсны эцэст усанд нь буцаан тавих юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Анужин(103.10.21.100) 2015 оны 11 сарын 08

Маш том загас байна

0  |  0
Монгол(81.200.55.252) 2015 оны 03 сарын 17

Тэр загасыг гэмтээлгүйгээр усанд нь хурдан буцаагасай.

0  |  0
Top