С.Батсүх: Нэг хичээл сургалтын төлөвлөгөөнд байхгүй бол сүйрчихлээ гэж хардагаа болих хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 17

Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн хичээлийг бусад хичээлүүдтэй интеграцчилах буюу нэгтгэхээр болж туршилт хийгдэж байгаа.  Гэтэл үүнийг зарим төрийн бус байгууллагууд эсэргүүцэж буй. Тиймээс яг энэ сэдвээр БСШУ-ны сайдын зөвлөх, хэрэгжилтийн багийн ахлагч С.Батсүхээс зарим зүйлийг тодрууллаа.

  -Яагаад ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээлийн цагийг хасаж, бусад хичээлтэй нэгтгэх болов?

 -Эрүүл мэндийн хичээлийг 16 жилийн турш стандарттайгаар, бэлтгэсэн багш нараар ЕБС-д заалгасан.  Харин үр дүн төдийлөн харагдаагүй учир энэ арга одоогийн нөхцөл байдалд хэр үр дүнтэй байна вэ гэдгийг харахаас өөр арга замгүй болсон.  Бид нэг цагийн хичээл тавиад л нэг багшид даатгаад санаа амарчихсан  байсан байхгүй юу.  Гэтэл нэг цагаар дамжуулж хүүхдэд хэр их дадал хэвшил суулгадаг нь амьдрал дээр хангалтгүй байгаа учраас өөр арга зам хэрэгтэй болсон. Тиймээс бүх хичээл дээр багш нар тухайн хичээлийн дагуу эрүүл байлгах, хувь нэмэр оруулах үүднээс шалгуур үзүүлэлт тавьж эхэлсэн. Биологийн багш ч бай, математикийн багш ч бай би энэ хичээлээр дамжуулаад эрүүл мэндэд нь миний оруулах хувь нэмэр юу вэ гэж хандана гэсэн үг. Сургууль дээр ажиллаж буй хүн бүр номын санч, үйлчлэгч гээд бүгд хүүхдийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмрээ оруулна гэсэн үг. Энэ нь ажлын шалгуур болсон. Нэг цагийг хассан биш илүү нэмж өгсөн. Сургуулийн хэдэн хүүхэд нь эрүүл вэ гэдэг шалгуур тавьж байна. Тэгэхээр ганцхан багшийн асуудал биш сургуулийн менежментийн асуудал болж байна.

 -Сурагчдад үзүүлэх чухал ач холбогдолуудыг нь тодорхой нэрлэвэл? 

  -Хамгийн чухал нь Биологийн хичээлийг хүн төвтэй болгож байна. Тухайлбал, бөөрийг судалж байвал үүнийг хэрхэн яаж эрүүл байлгах хамгаалах вэ гээд л хичээл орно гэсэн үг. Биеийн тамир гэхэд л зөвхөн сагс, гар бөмбөг тоглодог биш эрүүл аж төрөх үндэс юм гэдгийг ойлгуулж байхаар хичээлийн төлөвлөгөөг боловсруулна. Заавал хичээл хэдэн цаг вэ гэдэгт биш сурах арга барил, танин мэдэхүй, дадал олгох нь чухал шүү дээ.Ганцхан цагт биш бүх зүйлд шингэж байх ёстой юм байна гэсэн үүднээс ийм шинэчлэл хийж байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Түүнээс биш хүүхдэд хайргүйдээ, эсвэл хүүхдүүдийг өвдөж зовоох гэж ийм юм хийж байна гэж болохгүй л дээ. Хамгийн гол нь энэ бол хамгийн зөв арга гэж бол хэн ч хэлж чадахгүй.

-Та сая 16 жилийн турш эрүүл мэндийн хичээл заасан ч үр дүн харагдаагүй гэлээ. Үр дүнгүй байсан гэдгийг юу батлах вэ?

-2012 онд Шинэчлэлийн Засгийн газар “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрийг боловсруулан гаргахдаа хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг чухалчилсан. Зөв Монгол хүүхэд өнөөдөр эрүүл байна уу гэж үзэхээр өсвөр наснаасаа эрсдэлт зан үйл ихтэй, өсвөр насны охидын жирэмслэлт, архидалт, мансууралт, хүчирхийлэл, үр хөндөлт гээд өндөр тоо гарсан.  Гэтэл 16 жил гэдэг бол нэг зүйлийг дүгнэх хугацаа мөн. Үр дүн хангалтгүй байсан учраас шинэ гарц хайсан. Одоогоор зөвхөн туршилт хийгдэж байна.

 -Яг хэчнээн сургууль дээр туршилтаар хичээл орж байгаа вэ? Явц ямар байна вэ?  

 - Нийтдээ 40-өөд сургууль дээр туршилтын хичээл орж байгаа. Үр дүнг нь харж байгаад засаж сайжруулах зүйлсээ хийгээд явна. Илүү сайжруулна. Нэг хичээлийг сургалтын төлөвлөгөөнд байхгүй болохоор сүйрчлээ гэж хардгаа болих хэрэгтэй. Сайн байвал хэрэгжүүлээд явна. Дутуу дулимаг бол нэмээд цагийг нь гаргана. Үүнд асуудал үүсгээд нийгмийг цочоогоод байх хэрэггүй.

 -Бусад хичээлүүдтэй интеграцчилахаар бэлтгэсэн багш нар юу хийх билээ? Багш нарыг тусгай хөтөлбөрөөр бэлтгэж байсан гэж сонссон.

 -Эрүүл мэндийн багш нар голчлон биологийн багш нар байгаа юм. Тиймээс энэ сурсан зүйлээ л заагаад явна гэсэн үг.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САйдаа анхаар(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

үзэг, харандааны сав гээд тэр л цүнхэнд хичнээн кг ачаа байгаа, тэрийг өсөж буй махбоитой хүүхдүүд үүрээд ангиас анги, гэрээс сургууль, сургуулт дотроо үүртээд, дааж ядан яваа хүүхдүүд. Өрөвдөж байхымаа. Өөрөөсөө том цүнх үүрээд, гартаа солих тавчик, хувцсаа бариад алхаж буй хүүхдүүд нуруу нь бөгтийнө, өндөрт нь тохирогүй намхан ширээн дээр нуруугаа бөгтийгөнө. Зовиномоор юм

0  |  0
Сайдаа анхаар(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

Боловсролын системийн шинэчлэл, өөрчлөлтийн талаар өөрийн бодлоо бичлээ. АНхаарч судлаж, үзээрэй. Бүгд математикч биш ч бүгд эцэг эх болох үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө л бичлээ. Нэгэн эцэг эхийн санаа ийм байна. Үнэндээ, зарим хичээлийн дээр ДҮН тавих, тэр хичээлээр шалгалт авах, хүүхдэд хүнд нүсэр том А дээр том зайтай бичсэн олон хуудас ном 4-5-аар нь дэвтэртэй нь үүрүүлээд явахад санаа зовиноно. Сурах бичгийн хуудас, фонд, дүүргэлт, хэмжээн дээрч анхаармаар. НЭг их том зураг, мөр хоорондын нүсэр зай, том цаастай, олон хуудастай сурах бичиг, тавчик, биеийн тамирн хувцас, малгай ороолт,

0  |  0
САЙДАД(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

өөрсдөө хэрэглээгээ сонгож, өөрсдөө мэдээллээ сонгож үзэж, бүгд ПС хэрэглэж байхад багш гэж хүн ПС-н дээр 10 хуруугаараа бичсэнгүй, команд цээжилсэнгүй гээд ДҮН тавиад байх юм. Багаас нь ДҮнгээр уралдуулаад бүгдийг ДҮГНЭЭД байхаар энэ хүүхдүүд ДҮН-ээр ялгаварлагдсан хүүхдүүд болоод бна. Мэдээлэл зүйн багш нь бас бие даалт гээд нэг юм өгөөд бхйын. Ер нь бүх багш нар бие даалт гэж өгнө, тэрийг нь нэтээс хүүхдүүд олоод хэвлүүлээд хавтаслаад 10 цаас болгохоор 100 тавина. Мөнгөгүй бяцхан хүүхдүүдийг ингэж дүгнэж хавтсаар, хайлтаар урамшуулж дүгнэж бна даа. Энийгээ л өөрчил. БАс заагаад багш нарынх

0  |  0
САйдад(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

Бас залгүй сургуулийн биен тамирын багш хүүхдүүдийг биеийн хөгжлөөр нь ялгуурлаж ДҮН тавиад байвал яахав? 11 сургууль. Ийм л зүйлээ шинэчлэвэл сайнсан. Шугам зургийн хичээлээр Анги дэвших шалгалт авна гэсэн үү дээ. Болимоорсон доо. бүгд харандаа барьж сантиметрээ тоолоод байж чадна. Гэтэл бүгди йг нь шугам зурагчин болгох ямар хэрэг бана. Бас тэр Мэдээлэл зүй гэж хичээл бна. IT-ийн шинэ дэвшлийг өөрөө ч олж хараагүй байж, хүүхдүүдийг чи РС-д 100,_ чи ПС-д муу гэж ДҮН тавина. ЭНэ байдлаа өөрчлөх хэрэгтэй. Орчин үеийн хүүхэд бүр ухаалаг утас барьж, мэссэж бичиж байна. Тэгээд өөрсдөө хэрэглээгээ

0  |  0
САЙДАД(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

Сайдаа, биен тамирын хичээлийн зорилго нь өөрөө наад захыын бие бялдрын зөв төлөвшлийг хүүхдүүдэд олгох атал чи сагс сайн тоглодог, чи уян байна гэж 100 тавиад, чи гүйхдээ муу, үсрэхдээ муу гэж 80 тавих нь зохимжтой санагдаж байна уу. Чи сайн дуулдаг, өнгө сайн олдог, чи солгой хөгжмийн мэдрэмжгүй гэж бас дүнгийн ялгаа гаргах, Чи сайн зурдаг, чи муу зурдаг гэж ялгаж дүгнэх нь өөрөө шударга биш шүү дээ. Хүн бүр зураач, хүн бүр тамирчин, хүн бүр дуучин болохгүй ш дээ. Тэдэнд зөв боловсрол, төлөвшил л олгож бгаа. Имй хичээл дээр дүн тавихаа больё. БАс залгүй сургуулийн тамирын багш хүүхдүүдийг я

0  |  0
САЙДАД(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

Тэгээд зарим хүмүүжлийн чанартай, нийтэг зүйл үздэг биеийн тамир, дуу хөгжим, гэр ахуй зэрэг хичээлүүдийг ТООЦОВ-оор дүгнэмээр байна. Хүүхдүүдэд гоо зүйн боловсрол олгож байж, чи сайн дуулдаг, чи солгой гэж дүн тавих, чи зурж чадаж байна, чи зурагт авъяасгүй гэж дүн тавих, чи сайн гүйж байна, чи муу гүйж байна гэж дүгнэх нь өөрөө зэрэглэл тогтоож хүүхдүүдэд маш муу нөлөөлж байна. Дүнгээр уралдах биш, уралдуулах биш гол нь зөв төлөвшил , бие бялдрын көв хүмүүжил шүү дээ. тэр биеийн тамирын багш, дууны баг, зургийн согтуу багш нь дүнгээ тавих гэж хүүхдүүдийг алагчилж, хясаад боогоод, хэрэгтэй хэ

0  |  0
САЙДАД(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

11 сургуулийн охидууд нь наад захын юм оёх, хоолоо зөв эрүүл хийгээд идэх, хийчих чадваргүй байна. Хөвгүүд нь хадаас алх нийлүүлж, юмны эвийг олж дөнгөхгүй л эцэг эхүүд болох гээд бна. Заалгүй байж 2-3 ангийг чихэж биеийн тамирыйн хичээл орж байхаар АМЬДралд буусан гэр ахуйн хичээлийг л ормоор бна. САйдаа , анхаарч өгөөрэй.

0  |  0
АНхаарна уу,(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

энэ хичээлийг зааж буй багш нарынх нь үндлсэн мэргэжил хими, биологийн багш нар байхад ингэж хичээлийн тоо нэмж хүүхдүүдийг ядраажаа болих хэрэгтэй ш дээ. Хүүхдүүдэд нэг их олон ач холбогдолгүй препметүүд заагаад, мэргэжлийн багшгүй, бас нэг дүн авах гэж тэд маань ямар их ядарч байгаа билээ. Хүүхдийнхээ цүнхийг өөрөө үүрээд нэг үзээрэй. Онолдох биш бодит байдлыг сайн хараарай. ХАрин ямар ч сургуульд Үйлчлэх хэдэлмэрийн хичээл буюу гэр ахуйн хичээл ормоор бна. Тэд бүгд эрдэмтэн болохгүй ч эцэг эх болно шүү дээ. 11 сургууль гэхэд энэ төрлийн хичээл огт орохгүй бна. Анхаарна уу.

0  |  0
анхаар(202.70.36.182) 2015 оны 03 сарын 17

харин ч зөв бна. Юмыг цогцоор нь биш салгаж заагаад байгаад учир нь бсан юм. ХҮний бие махбоди нь ямар эрхтэнтэй, тэр эрхтэн нь яаж ажилладаг, яавал эрүүл байх гэх зэрэг заах нь зөв. тэгээд ч энэ буруу гээд байгаа хүмүүс ихэнхи нь өөрсдөө хүүхдүүдээ эрүүл мэндийн хичээл дээр вюу үздгийг мэддэггүй улс байх. Бас дээр нь эсхүл өөрөө энэ хичээлийг заадаг багш байсан байх. Эрүүл мэндийн боловсрол нт боловсролын зан үйлийн нэг хэсэг учир үүнийг ёс зүй, биологийн хичээл длээр заах бүрэн болмжтой. БАгш биш, хачин хачин хичээлийн тухайлбал, хими, биологийн багш нар энэ хичээлийг зана гэж оромддог юм б

0  |  0
zochin (125.130.12.97) 2015 оны 03 сарын 17

Saidiin zuvluh buruu l yrij bn da hicheelin 40 minutand bagsh nar uuriin hicheeles ch iluu garch chadkushte tm bhd eruul mendiin hicheeliig davhar daatgana ch gh shg. 1 hicheeliig 1 bagshid l daatgahaas oor arga bhguisht ugaasaa

0  |  0
oasis(114.30.11.153) 2015 оны 03 сарын 17

Zov l yum yarij bh shig bhiin.busad hicheelteigee uyaldaa holbootoi bolgovol zugeer yum bishuu.

0  |  0
erj(122.201.22.72) 2015 оны 03 сарын 17

bagsh nariig sain beldeh heregtei bhaa oswor nasnii hvvhdvvdiin zan awir vneheer dogoldoltoi bga tegeed ajiliig dvgnedeg baimaar bhiin

0  |  0
Zochin(182.160.35.245) 2015 оны 03 сарын 16

Mongoliin bolovsroliig delxiin jishigees uxraasan ajil xiixee ene zuvlux bolix xeregtei. Iim xuneer zuvluxuu xiisen said ichix xeregtei. Delxii niit eruul mendiig nen terguund tavij baixad... Bid ulam saijruulax tuxai l yarix yosto.

0  |  0
Muugii(182.160.36.245) 2015 оны 03 сарын 16

Zuv gej bodoj bna

0  |  0
Top