Коммент: АТГ-ын тухай таагүй 50 сэтгэгдэл

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

Монгол орон авлига хээл хахуулийн нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй гамшигтай хүлээсэнд баглуулчхаад дороо дэвхцэж байгаа нь хэнд ч илэрхий. Шүүх, цагдаа, гааль, эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээ гээд нийгмийн харилцааны бух л салбар хээл хахуульд бүрэн автаж, мөнгөөр бүхнийг зохицуулдаг бохир систем цэцэглэн хөгжсөөр байгаа нь нууц биш. Тэгвэл хэн ч халдаж зүрхэлдэггүй хээл хахуулийн цайрчихсан «вант улс»-руу сүрийг үзүүлэн орж чаддаг болсон нэг байгууллага бий болсон нь АТГ. Энэ байгууллагын үйл ажиллагааг Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин “Улстөрчдийн айдаг хэргийг АТГ шалгадаг юм” гэж тодорхойлсон нь бий. Гэвч сүүлийн үед уг байгууллагын талаар улстөрчдийн гар хөл болж, өс хонзонг тайлах хэрэгсэл болж байна, хэлмэгдүүлэлт явуулууллаа, орчин цагийн До яам болов гэх мэт шүүмжлэл, таагүй мэдээлэл тасрахгүй болов. Тиймээс “Коммент” булан энэ удаа АТГ-ын тутай таагүй 50 сэтгэгдлийг онцоллоо.

  Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр: Улстөрийн өрсөлдөөнөө сайхан шударга сонгуулиар нэг нэгнээсээ айлгүй, айлгалгүй явуулах хэрэгтэй.  Гол айлгадаг субъект нь ард түмэн болохоос АТГ юмуу эсвэл шүүгч байх ёсгүй.

Зиндаа.мн 2015 оны 02 сарын 28 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: АТГ Шалгаж байгаа нэрийдлээр хүмүүсийг улайм цайм гүтгэн доромжилдог, нийгмийн нэр хүндээр нь ялладаг газар болсон

УИХ-ын гишүүн Л.Болд: Түүхэнд байсан До яам, НАХЯ гэсэн тэр муухай нэрний үргэлжлэл нь АТГ болж, ард түмний дунд “Амьдаар нь тамлах газар” ч гэл үү янз бүрийн муухай нэрээр нэрлэгдээд л байгаа. Ийм байдал руу хүрэхийг Монголын ардчилсан төр хүсэхгүй байна аа. Та нар үнэхээр энэ нэрээ цэвэрлээч ээ.

                                                                                     УИХ-ын чуулган.2015 оны 2 сарын 11 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: АТГ, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дэргэдээ авснаар дийлдэшгүй эрх мэдэлтэй газар болсон. Хууль зөрчиж байна гэж маш олон хуульчид эсэргүүцсээр байтал хажуудаа авсан. Одоо шүүх, прокурорынхон хүртэл АТГ-ын хараат шахуу болчихлоо. Энэ машин эр бяраа үзүүлж биднийг, бизнес эрхлэгч нараа машиндаад дараа нь нийгэмд айдас хүйдсээс өөр ямар үр дүн бий болгов. Бид чинь ямар гучин долоон оны ногоон малгайтнууд биш дээ. Энэ байгууллагын үйл ажиллагааг л зөв болгох хэрэгтэй. Зөв юм шиг гоё ярьдаг зорилгын чинь цаана буруу үйлдлүүд нь нуугдаж багтахааргүй болчихоод байгааг хэн нэгэн нь ухаараасай.

                                                                                                                                2015-02-18

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: АТГ Барилгын салбарын 120 компанийн захиралыг барьж хорьсон байна.Гэм хоргүй 20 сар хоригдсон хүн байна.

Өмгөөлөгч Ц.Монгол:Монголын бүх хууль, хяналтын байгууллагууд АТГ-ын тэргүүн комиссорын хяналтанд орсон.

Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүх: Улстөрчдийн гар хөл болсон АТГ намайг зохиомол хэрэгт холбогдуулсан.

Р.Эмүжин:-АТГ-ыг байгуулсан нь зөв эхлэл байсан боловч энэ бодлого хэрэгжихдээ хэн хүчтэйг нь даган улстөржих зарчмаар ажиллах болсон нь увайгүй урвагч, шарваачийн дүрийг бий болгосон хэрэг. Эрх мэдэлтнүүдийн нохойд барьдаг мод, ноцохдоо далайдаг ташуур болсноороо АТГ анхны зорилгоо умартаж, өнөөг хүртэл сайн нэр дуулсангүй, сайхантай үйл холбогдсонгүй удав.

                                                                                                               Баабар.мн 2015-02-26

Өмгөөлөгч Ц.БаасандоржМиний харж байгаагаар АТГ сүүлийн үед улстөрчидийн нэг нэгнийгээ захилгаар агнах зэвсгийн байгууллага болж хувирч байна.

                                                                                                                   2014 оны 9 сарын 2

Өмгөөлөгч Ц.БаасандоржАТГ бол хууль зүйн шинэчлэлийг ухрааж байна. Бүр маш ихээр ухрааж байна. Сая Улсын прокорурын дэргэдэх мөрдөн байцаах газрыг буулгасан. Энэ бол том ухралт. Нөгөөтэйгүүр АТГ-ын тусад нь гаргаад дээрээ ямар нэг хяналтгүй УИХ-аас удирдлагыг томилж бас чөлөөлдөг болгож, Үндсэн хуулийн тогтолцооны бус байгуулага байгуулсан нь тогтолцооны гажуудлыг үүсгэсэн. Энэ тогтолцоогоороо яваад хүний эрх, эрх чөлөө гэж ярих нь утгагүй болж хувирч байна. Дарангуйлал бий болж байна.  

                                                                                                                  2014 оны 9 сарын 2

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:АТГ гаднынхны шахалтаар байгуулагдсан. АТГ-ыг байгуулагдах үед энэ газрыг өөрөө авлигалын газар болчих вий гэж Засгийн газрын хурал дээр сануулж байсан хоёр сайдын нэг нь би. Нөгөөх нь У.Хүрэлсүх. Хүн буруу юм хийсэн байж болно. Түүнийг шүүгээд, учруулсан хохирлыг нь барагдуулахад болно шүү дээ. Миний хувьд авлига хээл хахуультай хийх тэмцлийг үгүйсгээд байгаа юм биш. Авлига авч болохгүй шүү гэж сануулж зөвлөж, соён гэгээрүүлж, сургалт явуулж, урьдчилан сэргийлж байх ёстой атал АТГ шулуухан хэлэхэд цагдаагийн үүргийг гүйцэтгэдэг, дарамталдаг, айлгадаг байгууллага болчихлоо. Бас үйл ажиллагаа нь нэг тал руу гаа хэт хэлбийгээд байгаа. Үнэндээ цөөхөн монголчууд ингэж бие, биеэ үзэн ядаж, хийж бүтээе гэсэн нэгнээ юм л бол авлигач гээд барьж, хориод, буруутгаад, эцэст нь үхэлд хүргээд байж болохгүй ээ”

                                                                                                                2014 оны 5 сарын 2.

 АТГ авлигатай тэмцэх биш “аймшгийн тэнэг” газар болж хувирлаа

                                                                                             24tsag.mn 2014 оны 5 сарын 15

 Шүүx, прокурор, АТГ... гээд Ерөнхийлөгчөөс удирдлагыг нь томилдог олон газарт шударга бус байдал газар авлаа. Үүнийг засч сайжруулмаар...

Баярсайхан Галигаа ‏@BayarsaihanG  Mar 9

Бид АТГ байгуулж байна гэж шинэ Робеспьер-н машиныг бүтээсэн мэт санагдах ?? Хэн ялна түүний талд ажиллах гильотин .. Сүүлдээ яадаг билээ.

Эбо ‏@MNNtweet  Mar 3

Эбэгийн үед л АТГ бизнесийнхнийг хоморголон баривчилж хөрөнгийг нь хурааж байхыг л үзэж байна.

Элийрэгч ‏@Uyanga_ts  Mar 2

АТГ айдас төрүүлэх газар болж яг л хуучны нийгмийг аюулаас хамгаалах газар мэт..

ganbold batsuuri ‏@ganboldbatsuuri  Mar 2

"Хэрэв чамайг буруутгах боломж байгаа бол чи хаашдаа буруутах л болно" Монгол Улсын АТГ :))

С. Баяр ‏@bayartaivan  Mar 2

АТГ угаасаа шалгадаг шүүдэг эрүүддэг газар байж болохгүй. Ямар хуучны до яам биш дээ. Нийгэмд хэрэггүй байгууллага.

Бүрнээ ‏@bburenbaatar  Mar 1

АТГ 3500 орчим хувийн хэвшлийг шалган зовоож, 600-д нь эрүү үүсгэжээ. Авилга уг нь төртэй холбоотой асуудал юмсан

Bolormaa Luntan ‏@BolormaaLuntan  Feb 27

Цас будрана АТГ комиссар цагаа харна Хэний оймсны мөр гарах бол...

Сартуулхан ‏@sartuulhan  Feb 26

АТГ бизнесийнхний хувьд ч ялгаагүй тэргүүн дээр нь далайсан тэвчээрийн илд мэт ойлгогдсоор өнөөг хүрэв.

 http://www.trends.mn/n/1978 

Улс төрийн захиалгад бол АТГ нүд хурц, чих сонор, ам хурдан. Харин жинхэнэ авлигачидад харахгүй, сонсохгүй, хэлэхгүй.

МонголХүн ‏@hunshighun  Feb 26

АТГ чөлөөтэй хэлж ярьж байгаа хүмүүсийг барьж хорьж, эрүү үүсгэдэг ямар гээчийн айдсын байгууллага болоод байна аа...толгойд нь хэн байна вэ?

Т. ОТГОНБАЯР ‏@OtgonbayarT  Feb 26

АТГ. Уул нь ч авилгачдыг илрүүлж шийтгэх нь зөв байлгүй яахав,гэхдээ хүн хэлмэгдүүлдэг матаач нарын хонзон тайлдаг газар битий болчоосой

ЭНХБАЯР.Б ‏@enkhee525  Feb 26

Авилгачидтай тэмцвэл АТГ-аар шалгуулж, шалгуулах юмгүй нь хүүхний хэрэгт унадагийн биш үү.

Алдар ‏@aldar_51  Feb 26

Монгол Улс адгийн шоронжсон улс боллоо шүү.. АТГ бол яг ДХГ.. 30 аад оны Тройка утгаараа Монголд бий болчиж.

Hans ‏@Jochen_mn  Feb 26

АТГ бий болсноор авлига өгч авалцах нь буураагүй харин ч өгч авалцах мөнгөн дүн нь л өсөж байгаа байх шүү.

Angeal Kh ‏@ATugsyertunts  Feb 24

АТГ 3500 бизнесмэнийг цагдаж хорьж шалгасан гэх юм. Бизнес эрхлэгчид бүгдээрээ гэмт хэрэгтэн болчихоо юу?

ГАНЖИЙ ‏@gan_jii  Feb 16

АТГ нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх гэхээсээ- жинхэнэ утгаар нь авилга өгч байх ёстой юм байна гэдэг мессеж л өгдөг.

Элийрэгч ‏@Uyanga_ts  Feb 10

Нэгэнт АТГ Татвар, ЦЕГ, Прокурорын бүгдийнх нь ажлыг хийж байгаа юм бол эдгээр байгууллагуудыг татан буулгачуул яасын?

Элийрэгч ‏@Uyanga_ts  Feb 10

Монголын шүүх, прокурор, АТГ бол Эбигийн хувьчилж авсан улс төрийн байгууллага. Хэзээ ч хараат бус шударга ажиллагаа явуулахгуй.

Элийрэгч ‏@Uyanga_ts  Feb 4

Шударгаар өрсөлдөөд шовхоо үзсэнээс АТГ-д ховлож төрийн зардлаар өрсөлдөгчөө замаасаа зайлуулах нь хамаагүй амар хямд арга зам болж хувирлаа.

Шинээ ‏@shinee2016  Jan 21

Монголын АТГ, ТЕГ, УЕП, Шүүх бол мэргэжлийн гэхээсээ улс төрийн байгууллага юм.

Д.Мягмарсүрэн ‏@miigaad  Jan 18

АТГ өөрөө ч мэдэлгүй улс төр, бизнесийн шударга бус өрсөлдөөний багаж болж орхив.

ГончигцэрэнР ‏@Gonchigtseren_R  Jan 17

Мэргэжлийн хяналтын Д.Батмөнх ажлаа өгөхгүй гэж гэдийж дээ. АТГ шалгаад эхэлснийг бодоход.

Чансаа ‏@AmartuvshinD  Jan 12

УИХ-ын дарга нь "ажлаа огох vv, шоронд орох уу" гэж дарамтална гэдэг чинь тэр хvн АТГ-ыг юутай хээтэй нь удирдан чиглvvлдэг гэсэн хэрэг vv?!

Баттөмөрийн ЭНХБАЯР ‏@Enkhbayar_bat  Jan 2

АТГ очих уу, ажилаа өгөх үү гэдэг хэлц үг гараад удаж байгаа. Мөн шоронд орох уу манай намаас УИХ д нэр дэвших үү гэж.

lkhagvajav ‏@lkhagvajav_n  Jan 2

Түмний мөнгөөр түнтийсэн хүмүүсийн судалгаа гаргаж "ХАР ЖАГСААЛТ"-нд мөнхөлнө. Сүүдрийн АТГ гэнэ дээ..,

Намжилын Дашдаваа ‏@dashka2016  Dec 18

Авилгалчид АТГ-с айх ёстой нь зүйн хэрэг. Харин АТГ-аасаа агшдаг шүүх, прокурортой болчихно гэдэг л асуудал даа. Энэ чинь тэгэхээр юу гэсэн үг үү?

БАТ ИНЖЕНЕР ‏@batengineer  Dec 14

АТГ-ын ажлын үзүүлэлт сүүлийн хоёр жилд сайжирчээ. Зарим амжилтыг хараад баясдаг бол АТГ-ынхыг харахаар айдас төрнө.

Д.Батбаяр ‏@avirbayar  Nov 17

АТГ улстөржиж байгаагаас болоод улс оронд хямрал нүүрэлж байна.

OllooMN ‏@wwwolloomn  Nov 13

Төрд ажилладаг төрөл садангаар нь барьцаалж дарамтлах явдал бүр газар авсан гэнэ. Яана даа энэ АТГ.

Б.Ганчимэг сэтгүүлч ‏@ganchimeg6163  Nov 11

АТГ-ыг хувийн хонзонгоор хүн хэлмэгдүүлдэг, энэ нөхөр амьд гарах ёсгүй гэж хэлдэг дарга жолоодож байна. Аймшигт үе гэж энийг л хэлэх байх.

Б.Ганчимэг сэтгүүлч ‏@ganchimeg6163  Nov 11

Төрийн ажилд хутгуурын үүрэг гүйцэтгэж байгаа АТГ-г ахиж улс төрийн ээдрээтэй үед мэдэгдэл хийдгийг нь, эрх үүргээ ашигладгийг нь зогсооё.

Б.Ганчимэг сэтгүүлч ‏@ganchimeg6163  Nov 4

Энэ өдрүүдэд нэг л газар луу сэтгэл түгшин ширтэж суулаа. АТГ гэж аймаар хорон айл бий болж дээ. Улс төрийн байгууллага юм байна.

Б.Ганчимэг сэтгүүлч ‏@ganchimeg6163  Nov 4

Монголыг чинь АТГ удирдаад байгаа юм биш үү? Дургуй хургэсэн МАН, АН-ны гишүүд, улстерчдийг хэрэгтэн гэж зарлаад л;

tserenbaljir ‏@BaljaaEB  Nov 4

Би 15 толгойтой Атгаалжин хар мангас гэж Н.Энхбаяр юм байх гэсэн чинь АТГ байсан байна ш дээ.

Сөрөг хүчин ‏@bachka75  Nov 4

Авлигыг АТГ хэзээ ч дийлэхгүй. Авлига бол бас системийн асуудал. Мөнгөний зарчмаар төрөө бүрдүүлж байгаа үед авлига бат бөх оршино.

Enkhbat Dangaasuren ‏@enkhbat  Oct 17

АТГ-ыг хэн зогсоохов дээ? Зогсоох гэж оролдсон бүгд рүү ноцно. Дуугүй байвал амьд үлдэнэ гэсэн зарчмаар л явж бна.

Би “Монгол” Хүн ‏@Munkhtur1  Oct 8

Ам хэлээ мэдээтэй ярь. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив. 2 хүний 1 нь АТГ-ын мэдээлэгч болсон аймшигт үе болж байна :-)

Mөнх- Эрдэнэ. Д ‏@mrmd29  Oct 2

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Алтанбаатар(112.72.13.155) 2015 оны 03 сарын 19

АТГ сайн ажиллах хэрэгтэй, цаашдаа нуугдмал шүүх, цагдаа, прокурорын байгууллагын авлига албан тушаалын хэрэг, намын дарга төрийн албан тушаалын мөнгөөр зарж ирлээ шүү дээ. Энэ нь нэг ёстой авлига шүү дээ.Мөн илрүүлж болдоггүй олон арван сая долларын хэрэг олны ам дамжин яригдаж байдаг үүнийг шалгахын тулд АТГ бүтцийн өөрчлөлт хийж цус сэлгэн улс төрөөс ангид шударга, зоригтой дайчин залуусыг авч ажиллуулах хэрэгтэй.

0  |  0
зочин(202.131.235.211) 2015 оны 03 сарын 19

АТГ-ын талаар ярьсан хүмүүсийн нэрийг харахад л ойлгомжтой байна. Энд нэг ч энгийн иргэн алга байна даа. Иргэд л дүгнэнэ. Улс төрчид, тэдний гар хөл болсон нөхдүүд юу хэлэх нь тодорхой шүү дээ. би хийгээгүй би тэгээгүй тэр тэгсэн энэ энгэсэн

0  |  0
zochin(112.72.13.76) 2015 оны 03 сарын 18

medeelegch gedeg aimsgiin himuus ene tord ajillaj bna daa.avgai nohor 2 medeelegch ondor alba hasij bgaa

0  |  0
иргэн(27.123.214.110) 2015 оны 03 сарын 18

Хууль тогтоогчид өөрсдөө ийм элий ба лай юм ярьж байх ч гэж дээ. Эрүүгийн хэрэг үүсгэх, цагдан хорих бүх зөвшөөрлийг прокурор шүүх өгдөг. АТГ бол болсон үйл явдлыг баримттайгаар шүүхэд шилжүүлнэ. Ямар ял оноохоо шүүх л мэднэ. Зүгээр хүнийг барьж хорьдог бол энгийн иргэд айна биз.д энэ байгууллагын алдаа оноо, үйл ажиллагааг энгийн иргэд дүгнэнэ. АТГ мандтугай

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.145) 2015 оны 03 сарын 18

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
jjj(202.21.106.157) 2015 оны 03 сарын 18

albegdorjiin buunii nohoi bolson gazar

0  |  0
зочин(122.201.31.109) 2015 оны 03 сарын 18

АТГ-ын дарга минь Элбэгдоржийн шалгаад өгөөч... Ккк.._

0  |  0
Top