“Фүкүшима-1”-гийн хориотой бүсэд орохыг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Фүкүшима мужийн эрх баригчид осол гарсан “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын эргэн тойрны хөл хорьсон 20 километр бүсэд хуучин оршин суугчдыг нь богино хугацаагаар оруулах сургуулилалт хийсэн тухай мужийн захиргаанаас мэ-дээлжээ.Сургуулилалтыг Кавагучи тосгонд явуулж, тэндээс нүүлгэсэн хэсэг иргэнийг эмч, нутгийн захиргааны төлөөлөгчдийн хамт тусгай автобусаар хүргэсэн байна. Энэ үеэр автобус болон хүмүүсийг хордуулахгүй байхад анхаарч, хориотой бүсээс гарсных нь дараа хордсон эсэхийг нь шалгажээ. Окума сууринд бас сургуулилалт явуулж, түүнд оролцогчид цацраг идэвхт бодисоос хамгаалах тусгай хувцас өмсөж, хорт бодис хэмжих багажтай явсан байна. Японы Засгийн газар ирэх долоо хоногоос хориотой бүс рүү түр нэвтрэх боломж олгохоо мэдэгдсэн бол, харин нутгийн эрх баригчид оршин суугчдыг хүлээж авахад хараахан бэлэн биш байна гэдгээ дуулгажээ. Урьд нь гарсан захирамжид зааснаар, хориотой бүс рүү нэг гэр бүлэзс нэг л хүн дээд тал нь хоёр цагийн хугацаатай байж болох аж. Гуравдугаар сарын 11-нд болсон байгалийн гамшгийн улмаас 12 мужид амь үрэгдсэн хүний тоо 14340 болж, зургаан мужийн 11889 оршин суугч сураггүй хэвээр байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top