Нар хиртэлтийг хэрхэн харах вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Өнөөдөр нар бүтэн хиртэнэ. Дэлхийн бөмбөрцгийн умард хагаст бүрэн ажиглагдах энэхүү хиртэлт Монгол, Дорнод Сибир, Оросын зүүн нутагт тод харагдах аж. Үүний өмнө 1997 оны гуравдугаар сарын 9-нд энэ бүс нутагт нарны хиртэлт ажиглагдаж байжээ. Байгалийн энэ ховор үзэгдэл ОХУ-ын Уралд орчимт 20-ны өдрийн 14.42 цагт эхэлж, 15.43 цагт бүтэн хиртээд 16.41 цагт дуусах юм байна. Сар энэ үеэр нарны 56 хувийг халхалах аж. Нарны дийлэнх хувийг сар халхлах ийм хиртэлт дэлхий дээр 1999 оны наймдугаар сарын 11-нд тохиожээ. Дараагийн хиртэлт 2026 онд болно.

Нар хиртэлт гэж юу вэ?

Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь дэлхийн зарим хэсгээс харахад саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Нарны бүтэн хиртэлт нь нар сарны ард бүтнээрээ орж, халхлагдах үзэгдэл юм. 

Нар хиртэлтийг харахад бэлдэцгээе

Долгиолсон сүүдэр: Нар хиртэх үед тохиолддог энэхүү нууцлаг үзэгдлийн тухай огторгуй судлаач Кодона ийнхүү тайлбарлажээ. Энэ нь нар хиртэж эхлэх үед үзэгддэг саарал өнгийн долгиолсон сүүдэрлэлт бөгөөд нэг эсвэл хоёр минут л үргэлжилдэг хачирхалтай үзэгдэл аж. Сүүдрийн урсгал нэгэн жигд байх ба хоорондын зай нь аажмаар багасч хэдхэн см хүртлээ нарийссаар алга болдог байна. Энэхүү үзэгдэл нь газраас 3 км - 30 км гаруй зайд үзэгдэх ба үүнийг бодитоор харсан хүмүүст айдас түгшүүр мэдрэгддэг гэнэ.

Селфи: Нар хиртэх үеэр селфи хийх нь аюултай төдийгүй хараагүй болох эрсдэлтэй гэнэ. Нар хагас хиртэх нь бүтэн хиртэхээсээ илүү аюултай. Учир нь нарны ил гарсан хэсэг нүдэнд тун хортой аж. Лондоны нүдний эмгэг судлалын коллежийн мэргэжилтнүүдийн анхааруулснаар нар хиртэх үеэр селфи хийх нь нүдний шилгүйгээр нарыг харахтай адил аюултай гэж анхааруулжээ. Энэ нь нүдний салстыг шатааж, хараагүй болгож ч мэдэх гэнэ. Бас энгийн нарны хамгаалалтын шил ч үүнээс хамгаалж чадахгүй. Тиймээс хиртсэн нарыг оптик болон фото төхөөрөмжөөр харахыг зөвлөж байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд нар хиртэлтийг харж болдоггүй гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top