Улаанбаатар хотод нар хиртэлт ажиглагдахгүй

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Өнөөдөр болох нар хиртэлт Улаанбаатар хотод үзэгдэхгүй. Түүнчлэн нар хиртэлтийн 20 хувь нь манай орны зарим нутаг дэвсгэрт ажиглагдах юм байна. Энэ нь монгол орны баруун хойд хэсгээр нар жаргах үетэй давхцаж үзэгдэх бөгөөд маш богино хугацаанд ажиглагдах аж. Энэ үеэр харанхуй болохгүй харин бүрхэг өдрөөс тод гэгээтэй байна. Харин нарны бүтэн хиртэлт нь Атлантын далайн хойд хэсгээс Норвегийн арлуудаар дамжиж, Хойд мөсөн далай руу чиглэсэн байна. Нарны энэхүү бүтэн хиртэлт нь Улаанбаатарын цагаар 17 цаг 9 минутад эхлээд 18 цаг 21 минутад дуусна гэж одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн, доктор Д.Батмөнх мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top