Өнөөдөр ”Дэлхийн аз жаргалын өдөр”

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг "Дэлхийн аз жаргалын өдөр" болгон улс орнуудад тэмдэглэх тухай зөвлөмж гаргасан. Энэ дагуу "Аз жаргалын зам" ТББ-аас энэ өдрийг “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор хоёр дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийн хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн захидлын талархан хүлээн авч аз жаргалын захидлын давалгааг хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. “Аз жаргалын  зам” ТББ-ын тэргүүн Д.Баясгалан, "Манай орон дэлхийн аз жаргалын жагсаалтад 215 орноос 146-д жагсдаг. Уг индексийг тухайн орны хүчилтөрөгчийн хэмжээ, дундаж наслалт, гэр бүл салалт,  ДНБ гэх мэт 40 төрлийн үзүүлэлтээр дүгнэж гаргадаг. Сонирхуулахад уг жагсаалтыг Бутан улс тэргүүлдэг. Манай орны хувьд стресс ихтэйгээс гадна аливаа зүйлийг сөрөг өнцгөөс нь хардаг хүн цөөнгүй байдаг. Аз жаргалыг зөвхөн өөрөө бүтээдэг тул сэтгэлгээгээ эерэг болгож өөрчлөх хэрэгтэй" гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top