Коммент:Шийдлийн Засгийн газрын шийдсэн ганц асуудал нь цаг урагшлуулах уу

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар гарч ирсээр багагүй хугацааг үдлээ. Гэвч тэдэнд шийдэж, шийдвэрлэсэн асуудал одоогоор алга гэхэд хилсдүүлсэн болохгүй байх. Харин ганцхан асуудал яг таг шийдсэн нь Зуны цагийн хуваарьт шилжих. Гэвч эдийн засгийн хэмнэлт бодож шийдвэрлэсэн энэ асуудал нь иргэдийнхээ эрүүл мэндийг бодсонгүй гэдэг шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. Нөгөөтэйгүүр техник технологи хөгжсөн өнөө үед дээрх өөрчлөлт IT чигдэлд багагүй хохирол амсуулах талаар инженерүүд тайлбар хэлж байгаа. Тиймээс “Коммент” булан эл шийдвэрийн талаарх иргэдийн элдэв сэтгэгдлийг онцолж байна.


  •  Цагийн зүү хөдөлгөснөөр цахилгааны хэрэглээ буурна, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд, цаашлаад айл өрхүүд зардлаа хэмнэнэ гэх мэтээр тооцоолж байгаа ч энэ бол заавал өөрчлөөд, цааш нааш нь болгоод байх чухал асуудал юм уу гэхээр бас тийм биш. Агуулга, ач холбогдлын хувьд ч харин бүр шаардлагагүй, ойлгомжгүй мэт.

News.mn 2015 оны 3 сарын 10

  • Програм хангамжийн инженер С.Дөлмандах: IANA гэх байгууллага дэлхий дээрх бүх цагийн бүсийг албан ёсоор бүртгэж авдаг. Зуны цагт шилждэг улсууд цагийн шилжилтээ энэ бүртгэлд бүртгүүлсэн байдаг тул эдгээр системүүд автоматаар цагаа шилжүүлээд, тоолоод явчихдаг. Гэтэл манайх шилжихгүй гэсэн бүртгэлтэй учир ямар ч систем дээр цагийг автоматаар шилжүүлэхгүй! Компьютер болон бүх цахим төхөөрөмж дээр цагийн бүсийг зөв тохируулж байж цагаа зөв тоолж, бүх зүйл хэвийн ажилладаг болно. Гэтэл ГАЙХАМШИГТ ШИЙДВЭР-ийн талаар бүх систем, төхөөрөмжүүд мэдэхгүй /мэдээгүй/ байгаа учир цагийг буруу тоолж эхэлнэ гэсэн үг

News.mn 2015 оны 3 сарын 10 

  • Програм хангамжийн инженер С.Дөлмандах: Дэлхийтэй мэдээллийн технологийн судсаар нягт холбогдсон өнөө цагт цагийг буруу тоолох нь маш уршигтай. Наад зах нь банкны гүйлгээ гэх мэт маш чухал бүртгэлийн мэдээллүүдийн цаг зөрж, алдаа гарч эхэлнэ. Эндээс гарч болох гарз, хохиролыг хэн хариуцах вэ?

News.mn 2015 оны 3 сарын 10

  • Анагаах ухааны доктор, профессор АШУҮИС-ийн багш Г.Сүхбат: Хүний бүх л үйл ажиллагаа өөрийн гэсэн хэмнэлтэй. Энэ хэмнэл нь идэвхтэй сайн байгаа,  дээд цэгтээ хүрсэн тэр үедээ хүн ажлаа сайн хийдэг. Гэтэл тэр хэмнэл нь түвшиндээ очоогүй байхад нь сэрээгээд ажилдаа орохоор хөдөлмөрийн бүтээмж буурна.

zindaa.mn 2015 оны 03 сарын 11

  • Анагаах ухааны доктор, профессор АШУҮИС-ийн багш Г.Сүхбат: Өмнө нь хэсэг эрдэмтэд нотолгоо судалгаатай ийм асуудлуудыг гаргаж тавьж хэлэлцсэний үндсэн дээр цагийг урагшлуулж, хойшлуулахаа больсон. Нөгөө талаар одоо дахиад цаг урагшлуулж, хойшлуулах нь бүр эрсдэлтэй. Яагаад гэхээр оюутан, сурагчдын хичээл 7:40 минутад эхэлдэг болчихсон. Дахиад цаг урагшлуулахаар 6:40 минутад эхлэх болох нь. Ингээд хоёрын хоёр цагаар өөрчлөлт оруулах нь бие махбодод бүр ч сөрөг нөлөө үзүүлнэ.

zindaa.mn 2015 оны 03 сарын 11

  • Монгол улс “Зуны цагийн хуваарьт” шилжих шийдвэр гаргасан. Тэгвэл Орегоны их сургуулийн хийсэн судалгаагаар аливаа улс орнууд зуны цагийн хуваарьт шилжих нь хосуудын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж, өөр бусад сөрөг үр дагаварт хүрч байгааг тогтоожээ.

Gogo.mn2015-03-11

  • 2003-2009 оны хооронд Google-ийн мэдээлэлд үндэслэн гаргасан судалгаагаар хүмүүс “Зуны цагийн хуваарь”-т шилжсэний дараа интернетээр дэмий сэлгүүцэх нь зургаан хувиар өссөн болох нь тогтоогджээ. Түүнчлэн 1983-2006 оны хооронд АНУ-д хийсэн судалгаанд “Зуны цагт шилжсэний дараагийн даваа гаригт ажлын байран дээрээ гэмтэж бэртэх явдал нэмэгддэг бөгөөд зүрхний шигдээс болох магадлал ч тодорхой хэмжээгээр нэмэгддэг” гэж бичжээ

Gogo.mn2015-03-11

  • Анагаах ухааны Энэрэл дээд сургуулийн багш Ш.Авирмэд: Хүн био хэмнэлээ 24-28 цагийн дотор зохицуулж амьдардаг учиртай. Гэтэл био хэмнэлийн цагийг өөрчлөгдөхөд бие шинэ цагтай зохицож чаддаггүйн улмаас хүний унтах хугацаанд нөлөөлж, нойргүйдэл үүсгэх, эмзэг хүмүүс амиа хорлох нь нэмэгддэг, ажлын байран дээрх гэмтэл бэртэл нэмэгдэх, ядаргааны улмаас ажлын цагийг хийдүүлэх сөрөг нөлөөтэй болохыг олон улсын эрдэмтэд нотолсон.

Mass.mn 2015-03-17

  • Анагаах ухааны Энэрэл дээд сургуулийн багш Ш.Авирмэд: Цаг өөрчлөх нь бага насны хүүхдэд нэлээд эмзэг тусдаг. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдүүд өглөө босдог цагаасаа нэг цагийн өмнө сэрэхэд харааны эрхтнүүд нь ажиллах боловч, тархи нь хагас унтаа байдалд байдаг. Үүнээс үүдэн хүүхдийн ой санамж, сэтгэхүйд нөлөөлж эхлэх бөгөөд улмаар ууртай уцаартай болдог. Мөн Финляндын эрдэмтэд чихрийн шижин ихсэх, элдэв хууч өвчин хөдөлдөг болохыг тогтоосон байдаг.

Mass.mn 2015-03-17

  • МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Х.Цэвэлмаа: Монгол Улс өндөрлөг газарт оршдог учраас гэрэлтэй байх хугацаа их, нар их үздэг. Бусад орнуудтай харьцуулахад ийм давуу талтай учраас цаг урагшлуулах шаардлагагүй. Цагаар тоглож эдийн засгийг хэмнэнэ гэж байхгүй. 

zindaa.mn 2015 оны 03 сарын 17

  • МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Х.Цэвэлмаа: Цаг урагшлуулснаар металоны өөрчлөлт хүүхэд, хөгшдөд их нөлөөлдөг. Ялангуяа зүрх судасны өвчлөл ихтэй манай орны иргэд цагийн өөрчлөлтөөс шалтгаалан эрүүл мэндэд нь сөрөг нөлөө гарч, эрүүл мэндийн зардал нэмэгдэх талтай.  

zindaa.mn 2015 оны 03 сарын 17

  • Монгол Улсын Ерөнхий саад, эрхэмсэг ноён Ч.Сайханбалагийн цаг урагшлуулах шийдвэр гэж... АН юу л хийгээд байна даа, 2016 онд уйлах бий вий.

Khartsaga Amarsanaa ‏@AKhartsaga  Mar 15

  • Цаг урагшлуулах гэхээр хойморт байгаа цагаа үүдэндээ байрлуулах хэлээд байгаа юм уу, ХҮМҮҮСЭЭ.

БЭСҮД ТҮВШИНЖАРГАЛ ‏@tuvshinjargalse  Mar 14

  • Шийдлийн Засгийн газрын шийдсэн ганц асуудал нь ЦАГ УРАГШЛУУЛАХ гэнэ шүү.

Тамир ‏@Soul_tima  Mar 13

  • Ангийн охид нь цаг урагшлуулах тал дээр Элбэгдоржийг маш их шүүмжилсэн гэнэ. Эм хүн сайн унтвал арьс нь гоё байх ёстой гэсэн гэнэ.

Oyun ‏@jjngm  Mar 12

  • Зуны цагийн хуваарьт шилжих нь үнэн үү? Бизнест бэлтгэх боломж олговол сайн байна. Ядаж 2-3 жил..

Enkhbilguun E. ‏@beregu  Mar 12

  • Цаг урагшлуулах гэх мэтийн жижиг асуудлаар сэтгэл хуураад л.. Тэрэнд нь хууртагдаж дорвитой тэмцье эдр гэээл..

Дариа ‏@929Daria  Mar 11

  • Цаг урагшлуулах нь зөв шүү. Ямар ч юманд чаг чаг хийдэг гарууд байдаг даа.

Аураг ‏@Onet_21  Mar 11

  • Цаг шилжүүлэх тогтоолгүй бол эрт босч чаддаггүй хүмүүс их байдаг бололтой. Коммэнт харахаар эрт босох нь гэж баярлах хүмүүс нэлээн юм. Кк

Enkimn ‏@Enkimn  Mar 11

  • Энэ сарын 28-нд зуны цагийн хуваарьт шилжих гэж байна. Энэ дэмжүүштэй шийдвэр шүү. Болиулчихсанд их харамсдаг байж билээ.

Batsaikhan ‏@g_batsaikhan  Mar 11

  • Дэлхий тэгдэг гэх нь цаг урагшлуулах эсэхэд таарахгүй байхаа, хаана байрлаж байгаа нь илүү чухал байх.

Chimeddorj ‏@chimeddorjm  Mar 10

  • Цаг урагшлуулах шийдвэр маш зөв шүү. Гэгээ орчихоод нар ургачихаад байхад сэргэлэн цовоо ажиллаж байх хэрэгтэй. Бүтээмж нэмэгдэнэ. Бүтээлч болно.

Өнжүүл Д.Энхбаяр ‏@enkhbayar_d  Mar 10

  • Цаг урагшлуулах шийдвэр яг одоодоо маньд тун ашиггүй, 3-5 градус илүү хүйтэн, гадаа сайхан дулаарах хугацааг хойшлуулсан, ажилд үнэн саадтай.

С. Баяр ‏@bayartaivan  Mar 10

  • Цаг өөрчлөх тухай шийдвэрээ эргэж хараачээ. Ард түмнээсээ асуудгаараа асуу. Нэмэр биш дандаа нэрмээс болохийн.

Uuganbayar ‏@uuganaa_amar  Mar 10

  • Цөмөөрөө энэ цаг өөрчлөх гээд байгааг дорвитойхон эсэргүүцэцгээе ээ. Утгагүй зүйл гэдгийг нь дэлхий баталчихаад байхад бид улам ухрах гэх юм.

Монголын Э.Одбаяр ‏@odbayare  Mar 10

  • Нар ханын толгойд тусахад гэдэг нь хавар зун намар өөр өөр цагт болдог. Цаг өөрчлөх нь нарны цагт тохирно.

Жавхлан ‏@javhaad  Mar 10

  • Зуны цагийн хуваарьт шилжих, хөгшин залуугүй л хямардаг, ходоод, зүрх. Хэдэн сарын дараа арай гээд зүгширтэл дахиад хямарна, биеэрээ амссан.

Otgn Ya ‏@sureny2025  Mar 10

  • Засгийн газрын өчигдрийн \2015.03.09\ хуралдаанаар цаг урагшлуулах тухай хэлэлцэж баталлаа...............ажлаа хийсэн гэсэн үгүү?

Г.Ууганчимэг ‏@undaak04  Mar 9

  • Цаг урагшлуулах хүний унтаж амрах биологийн процессийг хүчээр өөрчилж байна гэсэн үг. Хохирогчид нь хүүхдүүд.

Б.Жаргалсайхан ‏@Tom_jaak  Mar 9Mongolia

  • Энэ цаг урагшлуулах сайн уу, муу юу? Надад бол эрчим хvч хэмнэгдээд сайн юм шиг.. Нөгөө талаас IT-ийханд жаахан асуудал гарах ч юм шиг.

Ганбино ‏@hunleg  Mar 9

  • Засгийн газар энэ сарын 27-28-нд шилжих шөнө "Цаг урагшлуулах" шийдвэр гаргажээ. 10 жилийн дараа хийж буй шинэчлэл. Том ажил хийлээ!

Жавзмаа МӨНХЖАРГАЛ  ‏@Munkhjargal_J  Mar 9

  • Цаг урагшлуулах тухай асуудлыг С.Баярцогт ЗГ-ын хуралдаанд оруулж ирлээ. Монголчууд эртэч болох нээ.

А.Очир ‏@Key_Ochir  Mar 9

  • ЗГ-ын цаг өөрчлөх шийдвэрийг болиулж өгнө үү? Монгол тооллын цаг бүр учиртай. Цаг будилах болно.

Буддизм Судлаач ‏@Bolod_P  Mar 9


  • Биологийн болоод сансарын хэмнэл хуулийг хэн ч сөрж чадахгүй. Хэмнэх гээд байгаа бол ажлын цагаа урагшлуулж бас болно ш дээ.

Буддизм Судлаач ‏@Bolod_P  Mar 9

  • Мэдээллийн технологи хариуцсан агентлаг нь ЦАГ ШИЛЖҮҮЛЭХ талаар мэдээлэлгүй байна. Тэднээс санал авалгүй шийдэж. Харалган ЗАСАГ юм.

Дөлөө #iTunes ‏@dulmandakh  Mar 9

  • Цаг шилжүүлэх нь эдийн засагт хэрэгтэй бол хүний физилогид муугаар нөлөөлдгийг мэдэж байгаа болов уу.

Ганбаа эмч ‏@G_Ganbaatar  Mar 9Mongolia

  • Цаг урагшлуулах нь татвар, гэмт хэрэг, осол аваар, түлш, валютын нөөцөд бүгдэд эерэг нөлөөтэй.

batbayar ‏@OBatbayar  5 Mar 2014

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн (202.131.231.250) 2015 оны 03 сарын 24

тэнэг Сахйанбилэг улс орныг АН-тай хамт үгүй хийчихээд одоо юу хүлээж байгаам бол Тэр л надад сонин байна. Иргэний дайн уу

0  |  0
зүрх судас(202.179.29.172) 2015 оны 03 сарын 20

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
зүрх судас(202.179.29.172) 2015 оны 03 сарын 20

Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь хүний биед сөрөг /гаж/ нөлөөгүйгээр цус шингэлж, цусан дахь холестрин бууруулснаар даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 3-р сарын 21-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас:96665038

0  |  0
Саарал(183.177.98.26) 2015 оны 03 сарын 20

Цаг ураглуулсан нь угтаа феодлизмээс капитализмийг алгасаж социализм орсонтой утга нэг.

0  |  0
zochin(202.170.68.19) 2015 оны 03 сарын 20

tsag uragshlah ni zov oo.narny gerliig ashiglaj ajlaasaa ert tarj ger bul naiz nohodteiigee gaduur unguruuh hugatsaa garah ni.zun ajil taraad ert gereltei bgaa deer zuslan deeree ochih ni.saihan bnaa.ihenh uls ornuud adilhan l shiljdeg shde..yunda sur badruuldag bnaa

0  |  0
zochin(112.72.6.98) 2015 оны 03 сарын 20

Tsag uragshluulah n hamgaas buruu zuil gedgiig notlood bnshde yahara iim dunku nuhduud bdg bnaa hmm.

0  |  0
Top