Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд

09: 00 цагт  “Эрдэмх шинжилгээний бага хурал” эхэлнэ. Энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа юм.  Хуралд УИХ, ГХЯ, БСШУЯ, ХЯ, ССХ, МУИС, ХИС, СУИС, ОУУБИС/Олон улсын Улаанбаатарын Их сургууль/ болон бусад байгууллагын удирдлага, холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн судлаач нар оролцоно. 

Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд

09:30-15:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ"-ийг зохион байгуулна.

БОНХАЖЯ-ны “ХААН” танхимд

09:00 цагт Дэлхийн ойн өдрийг угтан Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий “Зохицуулах зөвлөл”-ийн хуралдаан болно. Утас: 99106727

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хуралын танхимд

10:00 цагт “Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99106727, 77111178

ШӨХТГ-ын хурлын зааланд

11:00 цагт МҮЭХ-той цахилгаан эрчим хүч, цэвэр, бохир ус хангамж, нийтийн тээвэр зэрэг монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчдийн бараа, ажил, үйлчилгээний үнэ тарифын үндэслэлийг тогтоох, хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авахад хамтарч ажиллахаар боллоо. Ирж мэдээ аваарай. 95521020

"Саруул" төвд /Сүхбаатар дүүрэг, Тээвэрчдийн гудамж, Нарны зам-55/

11:00 цагт “Монгол хурандаа” нийгэмлэг ТББ-аас зохион байгуулж буй бүх гишүүддээ үнэмлэх, тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа болно.

ЭМСЯ-нд

11:00 цагт "Дэлхийн усны өдөр 2015" хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллагуудтай хамтран мэдээлэл өгнө.

МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

12:00 цагт Бөө мөргөлийн ёс, төр шашны заагийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.  "Дархад судлалын дээдэс хайрхад академи ТББ", "Тэнгэр шүтээн, ногоон дэлхий ТББ" зэргээс хэвлэлийн хурал зарлаж байна. Олон нийтийн мэдээллийн төвийн харилцах утас 300995, 86062332 утсаар лавлах боломжтой. 

Нэгдсэн унаа 13,00-13,15 цагт Соёлын төв өргөөний ар талын зогсоолд хүлээж байна

14.00 цагт  ДЦС-4-ын 123 МВт-ын өргөтгөлийн түлхүүр гардуулах ёслол болох тул эрхэм сэтгүүлч та бүхнийг урьж байна. Утас 99773800 88008516

БОНХАЖЯ-ы Хаан танхимд

13:00 цагт "Ус эх дэлхийг тогтворжуулагч” сэдэвт Дэлхийн усны хөгжлийн тайлангийн албан ёсны нээлт болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top