Маргааш монгол хэл, бичгийн шалгалттай

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Монгол хэл, бичгийн шалгалтыг маргааш авна. Тус шалгалтын босго оноо 400 байх бөгөөд үүнд хүрэхгүй бол ЭЕШ өгөх эрхгүй болох юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа авах бөгөөд эхнийх нь энэ сарын 21-нд нөгөөх нь ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох юм байна. Эхний шалгалтад 400 оноо аваагүй хүүхдүүд дараа сарын шалгалтад орох аж. Энэ жил ЕБС-ийг 19.293 хүүхэд төгсч байгаа. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдээд нийт 25 000 орчим хүүхэд ЭЕШ өгнө. ЭЕШ-ын бүртгэл ирэх сарын 20-ны 18.00 цагт дуусахыг албаныхан анхаарууллаа. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.161) 2015 оны 03 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top