Хугацаа нь дууссан гоймонг худалдаалжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Солонгос улсын иргэн И К С  гэгч нь манай улсын хилээр их хэмжээний сөжү архийг нууцаар оруулж худалдаалж байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийг II хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн  байцаалтын явцад  Солонгос улсын иргэн  И К С гэгч нь хэргээ хүлээсэн гэнэ. Сөжүний хэргээс гадна  хугацаа нь дууссан бэлэн гоймонг Солонгос хоолны газруудад хямд үнээр өгсөн гэдгээ ч хүлээсэн байна. Дээрх хугацаа нь дууссан бэлэн гоймонг  Солонгос хоолны газруудад тараасан эсэхийг Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top