Нарны бүтэн хиртэлт хоёр минут үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Өнөөдөр болох нар хиртэлт олон улсын цагаар 9 цаг 30 минутад эхлэх гэнэ. Энэ удаагийн нар хиртэлт хойд Атлантаас 400 километрийн зайд нарийхан зурвас үүсгэж харанхуй болох юм байна.

  Нар хиртэлт хамгийн тод ашиглагдах бүс нутагт нь Фаэрөэрийн арлууд юм. Данийн хааны гэр бүлд хамаарагддаг энэ арал дээр нарны бүрэн хиртэлт 2 минут орчим үргэлжлэх юм байна. Тус арал дээр байгалийн ховор үзэгдэл болох нар хиртэлтийг үзэхээр 8000 жуулчин хүрэлцэн ирээд байгаа аж. Нар хиртэлт болох үеэр 20 нисдэг тэрэг Фаэрөэр арал дээгүүр нислэг үйлдэх юм байна.

  Сонирхуулахад, нар хиртэлтийг харахад зориулсан тусгай нүдний шил хиртэлт болох газруудад гурван өдрийн дотор худалдаалагдаж дууссан байна. Энгийн үед гурван еврогийн үнэтэйгээр худалдаалагддаг уг нарны шил нар хиртэлт болохтой зэрэгцэн 40 еврогийн үнэд хүрчээ. Тэр бүү хэл 329 еврогоор худалдах санал онлайнаар явж байгаа аж.  Учир нь эрдэмтэд нар хиртэлтийг нүдэндээ хамгаалалтгүйгээр харахыг хориглож байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(103.10.23.18) 2015 оны 03 сарын 20

mongoliin tsagaar heden tsagt we

0  |  0
Top