Ажлын байрандаа порно үзсэн шүүгчдийг халжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Их Британид ажлын байрандаа порно сайтад орж байсан гурван шүүгчийг ажлаас нь халжээ. Шүүгч нарын сахилга батыг хянадаг хэлтсээс Дүүргийн шүүгч Тимот Ваулес, Цагаачлалын шүүгч Уоррен Грант, дүүргийн туслах шүүгч болон бичигч Петр Баллок нарын үйлдэл нь шүүхийн системд өндөр алба хашиж буй хүний хувьд хөдөлмөрийн ёс зүйг ноцтой зөрчсөн хэрэг хэмээн дүгнэсэн байна. Үүнээс гадна өөр нэг шүүгч энэхүү мөрдлөг эхлэхээс өмнө сайн дураараа албан тушаалаа өгсөн аж. Шүүгчид ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй боловч тэдний гаргасан гол алдаа нь садар самууныг сурталчилсан сайтад орохдоо татвар төлөгчдийн мөнгөөр авсан ажлын компьютер, шүүгчийн бүртгэлээ ашигласанд оршжээ. Харин тэд энэ зорилгодоо гэрийнхээ компьютерийг ашигласан бол халах үндэслэл байгаагүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top