Google хамгийн нэр хүндтэй компани

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Google корпораци АНУ-ын хамгийн нэр хүндтэй компаниар шалгарчээ. Үүнийг Харрис Интерактив компаниас явуулсан санал асуулгын дүн нотолж байна. Судалгаанд оролцсон 30 мянга гаруй хүн Америкийн хамгийн алдартай 60 компанийг сонгож, дараа нь тэдгээрийг санхүүгийн үзүүлэлт болон нийгмийн хариуцлага, тэргүүлэх дадал туршлага зэрэг 20 шалгуураар дүгнэжээ.

Жагсаалтын магнайд технологийн компаниуд орсон байна. Авч болох 100 онооноос 84,05 оноо авч тэргүүн байрыг Google эзэлжээ. Тавдугаар байрт, Аррlе, зургаад Intel, наймд Amazon оржээ. Sony, Microsoft 14 ба 16 дугаарт  орсон байна. Эдгээр компани 80-аас дээш оноо авчээ.

Өнгөрсөн жил Google энэ жагсаалтын гуравдугаарт орж байв. АНУ-ын нэр хүндтэй компаниудын жагсаалтад анх удаа орсон Facebook нийгмийн сүлжээ жагсаалтын дундуур буюу 31 дүгээрт орсон байна.

Өнгөрсөн жил жагсаалтыг тэргүүлэгч Berkshire Hathaway дөрөвдүгээрт оржээ.

Жагсаалтын сүүлд даатгалын компани, банк, нефтийн компани, автомашины үйлдвэрлэгчид орсон байна. АНУ-ын даатгалын хамгийн том групп АIG ердөө 47.7 оноог авч сүүл мушгижээ. Мексикийн буланг экологийи хамгийн ноцтой сүйрэлд оруулсан нефтийн ВР компани сүүлээсээ хоёрт оров.Тэрчлэн Goldman Sachs, Citigroup, Chrysler, General Motors, ЕххоnМоbil болон JРМогдаnСhasе компани тааруу үнэлгээ авчээ.

Google  компанид ажиллахад нөхцөл нь сайн, байнга урамшуулал өгдөг учраас шилдэг ажил олгогчдын жагсаалтад тогтмол ордог байна. 2010 оны сүүлээр тус интернет-корпораци нийт ажилтныхаа цалинг 10 хувиар нэмснээс гадна арваннэгдүгээр сарын урамшуулал болгож 1000 доллар бэлнээр өгсөн байна. 2010 онд корпорацийн цэвэр ашиг 8,5 тэрбум доллар болжээ. Энэ онд тус корпораци урьд нь хэзээ ч авч байгаагүй олон тооны ажилтныг ажилд авна гэдгээ урьд нь мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top