Хоол боловсруулах замын ”их цэвэрлэгээ”-г хийх нь

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 21

Бид өдөр бүр нүүрээ угаадаг, гэвч хүмүүс гэдэс дотроо цэвэрлэх хэрэгтэй эсэх талаар маш ховор боддог. Бидний хоол боловсруулах замыг гэрийн бохирын шугамтай зүйрлэвэл түүний дотор нарийн гэдэс нь бохирын хоолойтой адил байхад харин бүдүүн гэдсийг хуримтлуулагч гэж авч үзүүштэй. Бохирын шугамд өдөр бүр өөх тос, үлдэгдэл ялгадас урсан орж ирээд байхад хоолой дүүрч бөглөрдөг. Хуримтлагдсан зүйлийг тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Яг ийм үйл явц бидний хоол боловсруулах замд тохиолдож байдаг. Та өдөр бүр түүнд хордлого бүхий элемент агуулсан тослог хоол хүнс, хэт их сүүн бүтээгдэхүүн, мах болон бусад бүтээгдэхүүнийг хийгээд байхад түүнд хүнсний үлдэгдэл ялгадаснууд хуримтлагдсаар байна. Хэрэв та энэ үлдэгдэл дээр хүнс задарч гэдсэн дотор хуримтлагдахыг хүлээн зөвшөөрвөл та хордлогын өвчнөөр шаналах болно. Өөрөөр хэлбэл, гэдсэнд бохир задрах буюу үхмэл бүтээгдэхүүн болон халдварт эд эсээс ялгардаг бодисын солилцооны үлдэгдлийг задлах явцад үүсдэг өвчнөөр шаналах болно. Хордлого цусаар дамжин бие организмын бүх хэсэгт шилжиж өвчний янз бүрийнх хэлбэрийг бий болгон эд эс бүрт хүрэх болно. Хэрэв та дор дурдсан шинж тэмдгийг мэдэрч байвал таны биед хордлого явагдаж байж болох учраас та дотоод цэвэрлэгээтэй холбоотой ямар нэгэн хөтөлбөрийн тухай бодох хэрэгтэй болж байна гэсэн дохио юм.  - Харшил буюу зарим төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй байх  - Амнаас эвгүй үнэр ханхлах, хий болон өтгөн тэвчихийн аргагүй муухай үнэртэй гарах  - Өтгөн хатах, гүйлгэх, өтгөнөөр тогтмол биш бие засах  - Байнга ханиад хүрэх, вирусын гаралтай өвчлөл  - Гэдэс дүүрэх, хийг гаргах, гэдэс дотрын өвчнөөр байнга өвчлөх  - Тослог хоол хүнсийг идэж чадахгүй байх  - Эрч хүч муутай байх, учир шалтгаангүйгээр ядрах  - Нурууны доод хэсэгт өвчтэй байх  - Халдварыг эсэргүүцэх чадвар муу байх  - Их унтмаар санагдах  - Бөөр болон шээсний зам өвчлөлтэй байх  - Арьс асуудалтай болж, арьсан дээр эсэргэнэ, үү, хатиг зэрэг гарах  Шавдас гэж юу вэ? Анагаах ухаанд энэ нэр томъёогоор уусаагүй болон боловсрогдоогүй зүйлс, өөрөөр хэлбэл хуримтлагдсан өтгөний залхаг, эм бэлдмэлийн гадагшлаагүй үлдэгдэл-токсин зэргээс бүрдсэн эмгэг бүрдэл юм. Шавдас нь химийн бүрэлдэхүүнээр хуваагдан бараг бүх эрхтэн, тухайлбал элэг, бөөр, цөсөнд үүсдэг. Шавдаст, судасны хананд үүсдэг холестериний товхнууд, үе мөч болон шөрмөсөн дэх хор буюу давсны үлдэгдэл, элэгний, бөөрний, цөсний, шээсний зам дахь, өтгөн болон залхагийн илүүдэл зэрэг төрөл бүрийн чулуунууд хамрагддаг.  Шавдасын ихэнх хэсэг ялгаруулах эрхтэн систем буюу бүдүүн гэдэс, элэг, бөөрөнд хадгалагдаж байдаг. Хуримтлагдсан зүйлс бүрэлдэн исэлдэж, муудсаны улмаас хортой зүйлс, хийг үүсгэдэг. Хортой зүйлс цусны замд шимэгдэж, эд эс бүрийг хордуулан цустай хамт эрхтэн системд тарж амждаг. Бидний бие организмын үүрэг функцын нэг чухал нь хорыг тайлж, өөрийгөө цэвэрлэх чадвартай байдаг. Өдөр шөнөгүй, зогсолтгүйгээр аюултай хорт нэгдлүүдийг хоргүйжүүлж, тэдгээрийг бие организмаас гадагшлуулж байдаг. Ямар ч өвчин, урт хугацааны стресс зэргийг хорт бодисуудын хуримтлал дагалдаж байдаг учраас улам их хоргүйжилт, цэвэрлэгээ шаарддаг. Түүний зэрэгцээ маш олон тооны эм бэлдмэлээс цэвэрлэх хэрэгцээ гардаг.  Яагаад гэдсийг цэвэрлэх хэрэгтэй байдаг вэ? Ихэнх өвчлөлийн эхлэл гэдэс дотортой холбоотой гэдгийг янз бүрийн мэргэжлийн эмч нар сайн мэддэг. Ходоод гэдэсний замын үйл ажиллагаанд саатал гарах нь хаана ч ямар ч байдлаар тохиолдож болно: арьсан дээр (дерматит, псориаз, харшил), уушгинд (амьсгалын замын өвчлөл астма), бодисын солилцоо алдагдах (таргалах, чихрийн шижин, остеохондроз, артрит), венийн судасны хатуурал, архаг өтгөн хаталт, шээсний замын өвчлөл, толгой байнга өвдөх, хатгаа авах, радикулит, мигрени зэрэг болно. Энэ бол бүх жагсаалт биш. Хамгийн хортой нь шөнө унтахын өмнө хоол идэх зуршил юм. Өлсгөлөн ходоодтой унтах нь хоргүйжүүлэх, гэдсийг цэвэрлэх боломж олгодог бол хэт их оройн хоол нь бие организмыг өөрөө өөргийгөө хордуулахад хүргэдэг. Харамсалтай нь ихэнх хүмүүс гэдэс дотрын янз бүрийн асуудалтай байж, микрофлорын бүрэлдэхүүн хэсэг нь байдаг бөгөөд ихэнх нь хүмүүсийн хувьд гэдэс дотрын үйл явц алдагдсан нь хэвийн нөхцөл болж, эрүүл мэнд нь ямар их муудаж байгааг тэд төсөөлдөг ч үгүй. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийг сэргээх, хадгалах хамгийн шилдэг арга нь гэдсийг цэвэрлэх явдал билээ. Цэвэрлээг мэдлэгтэйгээр хийвэл ихэнх хүмүүсийн ажиллах чадвар дээшилж, бие хөнгөн шингэн байгааг мэдрэх болно. Хүмүүс дотроосоо залуужиж байгаагаа мэдэрч, бүтээлч идэвх дээшилдэг.  Бие организм өөрийгөө цэвэрлэхэд нь яаж туслах вэ? 

1. Ус - Бодисын солилцооны бүх үйл явц усны орчинд явагддаг. Ус бие организмаас ялгадас үлдэгдлийг гадагшлуулж, хоол боловсруулах үйл явцыг зохицуулдаг. Ус хангалтгүй байх нь бие организмын ердийн цэвэрлэгээний үйл явцыг сааталд оруулж, эд эс, эрхтнийг өөрөө өөрийгөө байнга хордуулах байдалд хүргэдэг. Усыг байнга "хангалтгүй" уудаг хүмүүсийн хувьд шавдас их хэмжээгээр хуримтлагддаг. Өдөрт 8-10 аяга цэвэр ус ууж, чихэрлэг сок, хийжүүлсэн ундаанаас татгалзах хэрэгтэй. 

2. Эслэг - болон хүнсний волокна нь ходоод гэдэсний замыг шавдасаас цэвэрлэх гайхалтай чадвартай. Бүх зүйл хоол хүнсийг шингээх үндсэн ачааллыг үүрдэг илбэнхийг цэвэрлэж, түүний үйл ажиллагааг сэргээхээс эхэлж, гэдэс дотрын перистальтикийг сайжруулах, ингэснээр бие организмыг бүх төрлийн шавдасаас эрчимтэй чөлөөлөх боломжийг бүрдүүлдэг.  Эслэг - Энэ бол бидний бие организм бүрэлдэхүүн хэсэг болгон задалж, шингээж чаддаггүй жимс, хүнсний ногоо, залаат ургамал, амуу тариа зэргийн органик хэсэг юм. Хоол хүнсэн дэх эслэгийг нэмэгдүүлэх нь биеийн ерөнхий байдлыг сайжруулах үндсэн хүчин зүйл юм. Жишээлбэл хивэг цусан дахь чихрийн төвшинг бууруулж, холестринийг багасгадаг. Хивэгийг жин хянах ерөнхий хөтөлбөрийн хэсэг болгон хоолны дэглэм барьж байгаа хүмүүс хэрэглэдэг. Эслэг багтаамж ихтэй учраас түүнийг агуулсан бүтээгдэхүүн цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Эслэгээр баялаг бүтээгдэхүүн маш сайн зажлахыг шаарддаг. Тиймээс хоол идэх үйл явц илүү урт хугацаагаар үргэлжилж, улмаар бидэнд удалгүй цатгалан мэдрэмж төрдөг. Бидний хоол боловсруулах систем эслэгийг шингээдэггүй учраас түүнд бараг калори байдаггүй. Хүнсний волокна маш их хэмжээний шингэнийг сорох чадвартай ч энэ нь ходоодонд хөөж, түүний хэмжээг бөглөдөг. Үүийн үр дүнд цатгалан мэдрэмж түргэн хугацаанд бий болдог. Волокна өөрөө бие организмд ямар ч калор бий болгодоггүй. Эслэгийн өдрийн норм 23-35 грамм байдаг.

3. Хоолны бүтэц өөрчлөх  - Жимс ногооны шинэ шүүс уух, өдөрт 2-оос доошгүй удаа  - Түүхий ногоо, шинэ жимс идэх, өдөрт 2-оос доошгүй удаа  - Самар, үр, зөгийн бал, үр тарианы соёолж, хальстай будаа, далайн бүтээгдэхүүн, ээдэм, ээзгий, бяслаг, тараг /бифидобактеритай савласан бол сайн/, өдөрт 1 удаа  - Вандуй, шош зэрэг буурцагт ургамал долоо хоногт нэг удаа  - Өндөг, долоо хоногт 2-3 ширхэг  - Мах /хэт тарган биш/, долоо хоногт 2-3 удаа  - Загас-долоо хоногт 2-оос доошгүй удаа  - Түүхий ногоо, жимс, шинэ шүүс хэрэглээд 3-4 долоо хоноход шалхайсан гэдэс, харвин багасч бие чангарч хөнгөрөн цовоо сэргэлэн болж байгаагаа мэдэрч эхэлнэ. 

4. Цэвэрлэгээний хөтөлбөр -  Янз бүр байж болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top