Украйний салан тусгаарлагчид 23 долларын зэвсгийг ОХУ-д өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 20

Украйний салан тусгаарлагчид, Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улсын босогчдод Украйний эрх баригчдын эсрэг байлдахад нь зориулж 23 сая долларын зэвсэг техник тусламж болгон бэлэглэжээ. Үүнийг Стокгольм дах Дэлхий дахины  тулгамдсан асуудал судлах олон улсын хүрээлэн SIPRI өнөөдөр тараасан зэвгийн наймааны тухай тайландаа дурдсан байна. Үүний 22 сая доллар нь танк, хуягт машин байгаа бол нэг сая долларт нь пуужингууд өгсөн гэнэ. SIPRI-ийн мэдээлснээр бол Орос улс украиныг хагалан бутаргаж өөр зуураа байлдахад нь зориулж ПТРК "Корнет", БТР-82А, ПЗРК "Гром-2" зэрэг пуужин,  Т-72В танк нийлүүлжээ.  Тайланд танк 10, хуягт машин 5-ыг өгсөн гэж байгаа чүнэн хэрэгтээ үүнээс ч их гэж мэдээлэлд дурджээ. Донбасст болж байгаа дайны үеэр блогчдын авсан гэрэл зураг, дүрс бичлэгээс үзэхэд украины зүүн нутаг дахь салан тусгаарлагчдад оросын Э-72 маркинй янз бүрийн загварын 120-130 танк байгаа гэнэ. Энд бас оросын сүүлимйн үеийн зенит пуужингийн  "Панцирь С-1" гэдэг цогцолбор ч байгаа юм хэмээн society.lb.ua мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top