Наурыз ирлээ!

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 21

Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 2010 оноос эхлэн Таджикистан, Азербайжан, Афганистан, Казахстан, Кыргызстан, Иран, Туркменмистан, Турк зэрэг орны тєлєєлєгчдийн єргєн барьсан хvсэлтийн дагуу НVБ-ын Ерєнхий  Ассамблейн 64 дэх хуралдаан дээр Наурызыг Олон улсын баяр болгон баталжээ. ЮНЕСКО /нэгдсэн үндэсний байгууллагын боловсрол, шинжлэх ухаан, урлагийн байгууллага/ өнгөрөгч оны есдүгээр сарын 30-нд Наурыз баярыг Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэсэн байна.

Наурыз баярын өдөр шөнө тэнцдэг гурав­дугаар сарын 22-нд болох бөгөөд Ислам шашинт орнуудын цаг тооллоор шинэ он гарч, хаврын улирал эхэлсэн өдөр гэж үздэг байна. “Наурыз” перс гаралтай үг бөгөөд монголчилбол “нау-шинэ”, “рыз- өдөр” буюу “шинэ өдөр” гэсэн утгатай үг юм. Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг єнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдогоороо онцлогтой. Шинэ өдөр эхэлж байна гэж үзэх тул “Шинэ он”-ы буюу хаврын баяр ч гэж нэрийдэх нь бий. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Эмээгээ апа гэж дуудах ач зээ нар нь нар мандсаны дараахан "Апа Наурыз ирлээ" хэмээн холоос дуудан эмээгийндээ гүйлдэх нь баяр дээр баяр нэмдэг. Мөн бvх хvн анхны нар харж, нараа хvндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж, vдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм.

Баяр угтаж эзэгтэй нар хэд хоногийн өмнөөс гэр орондоо их цэвэрлэгээ хийж, шинэ он буюу хаврын эхний өдрөө цэвэр цэмцгэр угтахыг эрмэлздэгээрээ цагаан сарын өмнө үйлддэг зан үйлтэй нэлээд төстэй. Уран эмэгтэйчүүд шинэ аравч, орны бүтээлэг хийн гэрээ гоёно.

Залуу охид аав, ах нартаа зориулан шинэ тоорцогон малгай хийж, хээлж өгнө. Хөвгүүд модоор шанага, халбага, аяга, тэвш зэрэг хийж чадах, гэрт хэрэгтэй ахуйн хэрэглээний зүйлийг урлаж хийнэ. Эмэгтэйчүүд гэр орноо баяраар гоёх бөгөөд ур гартанаа гайхуулах нэг бололцоог бүгдэд олгодог.

«Шинэ онд арилгасан сонгино шиг цэвэр цэмцгэр байвал тэр жилдээ өвчин зовлонгоос хол байна » хэмээн итгэж гэр орон доторхи бүгдээ тос шороо, хир буртагаас  нь арилган галаар ариутгана.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(182.160.36.225) 2015 оны 03 сарын 22

za onoodor hasag naiz ailuudaar hisnee hehe neg saihan uuj idnee kkk

0  |  0
Top