Орос, Монголын аудитын дээд байгууллагын хурал болж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 21

Монгол болон ОХУ-ын Аудитын дээд байгууллагын хамтарсан аудитын дүнгийн хуралдаан өнөөдөр эхэлж байна. Хамтарсан уулзалт гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Үндэсний аудитын газар болон Гадаад хэргийн яамны хурлын танхимд хөтөлбөрийн дагуу үргэлжлэх юм.

Тэд “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн үйл ажиллагаанд хийсэн хамтарсан аудитын дүн, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн 2015 оны аудитын төлөвлөгөө, “Хил орчмын байгаль орчныг хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр дүн” зэрэг асуудлыг хэлэлцэнэ. 

Хамтарсан хуралдааны төгсгөлд “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийсэн МУ-ын ҮАГ, ОХУ-ын Тооцооны танхимын хамтарсан аудитын тайланг баталгаажуулж гарын үсэг зурах юм байна. Мөн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийх ОХУ-ын Тооцооны танхим, МУ-ын ҮАГ-ын хамтарсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрт гарын үсэг зурах үйл ажиллагааг гуравдугаар сарын 24-ний өдрийн 13 цагт Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” танхимд зохион байгуулах аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.81) 2015 оны 03 сарын 21

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top