Цементийн шинэ үйлдвэр нээгдлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 21

Улсын хэмжээнд эдийн засгийн байдал хүндэрч хөрөнгө оруулалтууд зогссон энэ үед Дорноговь аймгийн Өргөн суманд байрлах Сэнж сант ХХК-ийн хуурай аргын цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Тус үйлдвэрийн 110/6 кВ-ын дэд станцыг өчигдөр улсын комисс хүлээн авлаа.

Дэд станц нь үйлдвэрийн цахилгаан эрчим хүчийг бүрэн хангах хүчин чадалтайгаас гадна Өргөн сумын ард иргэдийн цахилгааны найдвартай эх үүсвэр болж байна. Нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн дэд бүтэц болох усан хангамж, цахилгаан хангамж, төмөр зам, 1000 хүн амьдрах орон сууц зэрэг байгууламжуудын барилга угсралтын ажил амжилттай явагдаж байгаа ба энэ оны тавдугаар сараас анхны бүтээгдэхүүнээ гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сэнж сант ХХК-ийн хуурай аргын цементийн үйлдвэр нь Дорноговь аймгийн үйлдвэржих бодлогын үр дүн бөгөөд бүс нутаг болон улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа томоохон бүтээн байгуулалт болж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.105) 2015 оны 03 сарын 22

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номЫГ ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
алтанхуяг сайн (122.201.21.12) 2015 оны 03 сарын 21

Шинэчлэлийн засгийн газар их ажил хийсний нэг энэ шуу дээ одоо ур дунгээ огч эхлэж байна харин шийдлийн засаг 3 сар боллоо юу ч хийсэнгуй эхлэсэн ч угуй огцорвол таарна

0  |  0
Top