”Нарны баярын” мэндчилгээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 22

“Нарны баяр”-аа тэмдэглэж байгаа Казах түмэндээ Наурызын баярын мэндийг хүргэж, гэр хотлоороо эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан байхын өлзий дүүрэн ерөөлийг өргөн дэвшүүлье!

Өдөр шөнө тэнцдэг өлзий билэгт энэ баярыг тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс, айл хотлоороо учран золгож угтдаг сайхан уламжлалтай. Мартагдах шахаж байсан Наурызын баяр 1990 оны Ардчилсан хувьсгалтай хамт дахин сэргэсэн нь казак түмний маань түүх соёл, ёс заншлыг эрхэмлэн хүндэтгэх, өрнөөн дэвжээх болсон түүхэн цаг байлаа. Ардчилсан нам ард түмнийхээ итгэлийг хүлээж, улс төрийн бусад хүчинтэй хамтран Монгол Улсынхаа язгуур эрх ашиг, нэгдмэл бодлого, хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж байна. Казах түмэн, Та бүхэн соёл уламжлалынхаа гүн хүндэтгэлт  “Нарны баяр”-аа тэгш дүүрэн сайхан тэмдэглээрэй.

 Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан Намын дарга

Зандаахүүгийн Энхболд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top