Өдөр шөнө тэнцэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 22

Өнөөдөр З дугаар сарын 22 буюу хаврын өдөр шөнийн тэнцэл юм. Өөрөөр хэлбэл өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг байна. Маргаашнаас өдрийн цаг уртсах ба 6 дугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох ба түүнээс хойш өдрийн цаг багассаар 9 дүгээр сарын 22 болоход ахин тэнцдэг. Мөн түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд гэж үздэг билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(95.90.245.81) 2024 оны 03 сарын 22

22 гэсэн тоо тухайн жилийн онцлогоос шалтгаалж өөрчлөгдөж байдаг. жишээ нь: энэ жилийн хувьд дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст 2024-03-20 нд ”өдөр шөнө тэнцэл буюу хаврын эхэн өдөр” аль хэдийн тохиосон. ”Зунө эхэн буву хамгийн урт өдөр хамгийн богино шөнө” 2024-06-20 нд тохионо, ”Өдөр шөнө тэнцэл буюу намрын эхэн өдөр” 2024-09-22 нд тохионо. ”Өвлийн эхэн буюу хамгийн богино өдөр хамгийн урт шөнө” 2024-12-21 нд тохионо.

0  |  0
Top