Шар нохой өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Аргын тооллын гуравдугаар сарын 23. Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Гоё хүүхэн одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан 19 цаг 2 минутад жаргана. Тухай өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр аливаа үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохилтой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top