Хөл бөмбөгийн оддын баг оролцоно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Бүгд Найрамдах Чечень Улсын Грозный хотод тавдугаар сарын 11-нд Ахмат Кадыровын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд дэлхийн хөл бөмбөгийн оддын шигшээ баг ирнэ гэж тус улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлж байна. Тэмцээн «Дагмара трейдинг» болон «Жестисоккер Садл» компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нөхөрсөг тэмцээн зохион байгуулж байгаа ажээ. Дэлхийн оддын шигшээ багт алдарт хөл бөмбөгчин Диего Марадона, Ален Богосян, Франко Барези, Александро Костакурта, Луис Фиго, Мануэль Аморос, Роберто Айала, Робби Фаулер, Энцо Франческоли, Стив Макманам, Жан Пьер Папен, Кристиан Вьери Иван Самарано, Фабьен Бартез нар багтсан байна.

Дэлхийн хөл бөмбөгийн ододтой хийх нөхөрсөг тэмцээнд оролцуулахаар Грозныйд Оросын алдартай хөл бөмбөгчдийг урьжээ.

Цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд олон сонирхолтой хөтөлбөр тухайлбал, гэрлэн шоу багтсан байна. Тэрчлэн уг арга хэмжээнд Оросын болон дэлхийн олон алдартныг урьжээ. Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров хөл бөмбөг сонирхогчдын хувьд жинхэнэ баяр болгохоор төлөвлөсөн байна. Ахмат Кадыровын нэрэмжит цэнгэлдэх хүрээлэн 30 мянган үзэгчийн багтаамжтай ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top