Шалгалтын хариу хуулуулах гэж байгаад 300 хүн баригджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Энэтхэгийн Бихар мужид улсын шалгалтын үеэр сурагчдад шалгалтын хариу хуулуулахаар завдсан 300 орчим хүн баривчлагдсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр сурагчдын эцэг эх болон найз нөхөд сургуулийн хана руу авирч шалгалтын хариуг хэлж өгөхөөр олноороо цугларсан байжээ. Баривчлагдсан хүмүүсийн олонхи нь сурагчдын эцэг эх байсан аж. Үүнтэй холбогдуулан 750 сурагчийг шалгалтаас хөөн гаргажээ. Түүнчлэн цагдаа нар эцэг эхчүүдээс хахууль авч шалгалтын хариу хэлж өгсөн албан тушаалтнуудыг илрүүлэхээр ажиллаж байгаа тухай “BBC” агентлаг мэдээлсэн юм. Зөвхөн Бихар мужид л гэхэд нэг жилд 1.4 сая хүн улсын шалгалт өгдөг бөгөөд энэ нь тэдний цаашдын ажил, амьдралд ихээхэн чухалд тооцогддог аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top