Монголоос ОХУ-руу зорчих тээврийн хэрэгсэлд түр хязгаарлалт хийхээр боллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

ОХУ руу визгүй зорчиж эхэлснээс хойш Монголоос хилээр нэвтрэх иргэдийн тоо  эрс өсч үүнтэй холбогдуулан хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн  зөвшөөрлийн бичгийн нөөц дуусч байгаа ажээ. Тиймээс ОХУ-ын тал байнгын бус хэрэгсэлд өгөх зөвшөөрлийн  бичиг олгох хүртэл зөвхөн жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээтэй аж ахуйн нэгжийн том оврын автобусанд зөвшөөрөл өгөх юм байна. Энэ хугацаанд  иргэдийг улс хоорондын байнгын зорчигч  тээврийн автобусаар үйлчлүүлэх эсвэл  суудлын автомашинаар ОХУ руу зорчихыг Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо санууллаа. Хоёр улсын  Засгийн газар  хоорондын Тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар байнгын бус зорчигч тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн тоог 2000 байхаар тохиролцсон аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top