Брюс Уиллис 60 настай өвөө!

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

"Хатуу самар" киногоор дэлхий нийтэд танигдсан жүжигчин Брюс Уиллис 60 нас хүрснийг та мэдсэн үү. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт 60 насныхаа төрсөн өдрийг гэр бүлийнхэнтэйгээд даруухан тэмдэглэжээ.

Брюс Уиллис жүжигчин Дэми Муртай гэрлэж 3 охинтой болсон бол сүүлд загвар өмсөгч Эмма Хэмингтэй гэрлэсэн юм. Тэдний нэг охин нь 2 настай бол бага нь 10 сартай юм байна. Холливудын од, бидний дуртай жүжигчин Брюс Уиллис ач, зээгээ үзээгүй л болохоос аль хэдийн "өвөө" гэж дуудуулах насан дээрээ очжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.93) 2015 оны 03 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top