Монгол залуу зам тээврийн ослоор амиа алджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Энэ сарын 17-ны өдрийн 04.00 цагийн орчим Солонгос улсын Чонжү хотын Гымангдунг дүүрэгт автозамын осол гарч, мотоцикль унан замын хөдөлгөөнд оролцож байсан Монгол улсын иргэн, оюутан А амь насаа алдсан байна. Тэрээр Чонжү хотын төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх 4 замын уулзвараар баруун гар тийш эргэн давхиж байхдаа замын 1-р эгнээнд парклан орхисон “Матиц” маркийн автомашины араас хүчтэй мөргөсний улмаас мотоциклиосоо хол шидэгдэн унаж, хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан ажээ. Мотоцикль унаж байгаад  зам тээврийн осолд  өртөгсдийн ихэнх нь залуучууд голдуу байдаг  бөгөөд гадаадын иргэд ийм осолд өртөх нь цөөхөн аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top