Хилс хэргээр 39 жил шоронд суусан иргэнд сая доллар өгчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Рики Жаксон гэгч АНУ-ын иргэн 12 настай хүүгийн худал мэдүүлгээр 39 настайдаа шоронгийн хаалга татаж өнгөрсөн арваннэгдүгээр сард суллагдсан байна. Харин Охаё мужийн шүүхээс Жаксонд  шоронд өнгөрүүлсэн хугацааны нөхөн төлбөр болгож нэг сая ам.долларыг олгохоор болжээ. Энэ талаар Клеверлэнд Плэйн Дийлэр мэдээлсэн бөгөөд Жаксон энэ шийдвэрийг дуулсны дараа маш их баярлаж байсан гэж бичжээ. Түүнд нэг сая долларыг ямар ч татваргүй олгож байгаа бөгөөд түүнд энэ мөнгийг хэрэггүй зүйлд зарцуулахгүй байх дээр анхаарах үүднээс тусгай зөвлөгчийг мужаас гаргаж өгсөн байна. Рики Жаксон нь 1975 онд Уйли Брижмен болон Брижмений дүү Куаме нарыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан юм. Тэр үед хэргийн гэрч болох 12 настай хүү түүнийг хэргийн газар харсан гэж мэдүүлэг өгсөн аж. Харин сүүлд нь гэрч гэмт хэрэгтнүүдийг харж байгаагүй гэдгээ мэдүүлжээ. Зарим гэрчүүд түүнийг хэрэг болох үеэр сургуулийн автобусанд хамт явж байсан гэж мэдүүлэг өгсөн юм. Үүний улмаас гэм буруугүй Рики Жаксон 39 жил шоронд хоригдож эрх чөлөөт амьдралаа хасуулжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(126.31.52.17) 2015 оны 03 сарын 23

Yu orchuulj baigaagaa oilgoogui bololtoi setguulcg geed baigaa hun ni. Galzuu hunii temdeglel shig. 39 jil shorond suusan yumuu, 39 nastaidaa suusan yumuu X_X

0  |  0
зэвүүцэгч(103.229.123.95) 2015 оны 03 сарын 23

Энэ улсад бичиг алдаагүй бичиж ярьж чаддаг сэтгүүлч байна уу?

0  |  0
aan(103.9.90.2) 2015 оны 03 сарын 23

19 nastai baisan sh dee tuhain yed

0  |  0
Top