Шарагчин гахай өдөр

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Аргын тооллын гуравдугаар сарын 24. Ангараг гараг. Билгийн тооллын 4. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, шарагчин гахай өдөр. Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 19 цаг 2 минутад жаргана. Тухайн өдөр хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top