АН-ын хурал хойшиллоо

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Ардчилсан намын Их хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард товлогдоод байсан ч ҮЗХ-ноос өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, эдийн засгийн нөхцөл хүнд  байгаа  үед их хурлыг хуралдуулах нь тохиромжгүй гэж үзээд хойшлуулсан юм. Их хурал  тодорхойгүй хугацаагаар хойшилсон ч энэ сард болно гэх мэдээлэл байсан. Энэ талаар  АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын  үүрэг гүйцэтгэгч Эрхэмбаяраас тодруулахад “Намын их хурлыг хойшлуулсан. Хаврын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. энэ хуулийг хэлэлцэн баталсны дараа намын дүрэмд өөрчлөлт оруулах, бусад асуудлыг ярилцах нь зүйтэй гэж үзсэн. Яг хэзээ хуралдах нь тодорхойгүй байна” гэх хариулт өглөө. Тэрбээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр энэ оны нэгдүгээр сарын 12-нд томилсон. Түүний албан  тушаалыг намын их хурлаар албан ёсоор баталгаажуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top