Эхнэрээ төрөх үед дэргэд нь байсан нөхрүүдийн хэлдэг үгс

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 23

Эмэгтэйчүүдийг төрөхөд нөхрийг нь хамт байлгадаг уламжлал одоо бүр дэлхий дахины хэвшил болж. Ер нь төрөх үхэх хоёр адил гэж монголчууд ярьдаг. Эрчүүдийн хувьд хүүхэд төрөхөд дэргэд нь байна  гэдэг задгай сансарт гарах ч юм уу, халуун цэгт байлдааны үүрэг гүйцэтгэхтэй адил ч байж мэдэх юм. 

Эхнэрээ төрөхөд дэргэд нь байсан  нөхрүүд сандрахдаа ч юм уу, санаанд оролгүй ч юм уу хэлчихдэг хамгийн сонин 15 өгүүлбэр энэ. 
 
“Төрчихлөө гэж үү. Долоо хоногийн дараа гээгүй бил үү” Олон нөхрийн хувьд эхнэр төрнө гэдэг арай л болоогүй юм шиг санагддаг бололтой. 

“Дахиад хоёр цаг хүлээж болсонгүй юу”
 Шөнө дунд нөхрийг “Төрөх газар луу явах боллоо” гэж сэрээх нь  санаандгүй хүнд цохилт байдаг юм болов уу.

“Хүйсийг нь огтлох хайч авч явах уу”.
 Чухамдаа тэр үед барьсан тавьснаа, ер яах ёстойгоо мэдэлгүй сандардаг нь энэ.

“Ийм их өвддөг юм гэж үү”. Нэг бүсгүй үүнийх нь хариуд нөхрөө ойртохыг гуйж гараас нь чанга базан ямар их өвдөж байгааг мэдрүүлэх гэтэл нөхөр нь татгалзсан гэдэг. 

“Намайг ажил дээрээ байсан бол яах байсан хүн бэ”.
 Өөрөө байлаа гээд ч  яаж гийгүүлсэн хэрэг вэ дээ, хөөрхий. 

“Эмчийн заасан шиг дүлэхгүй байна шүү дээ, чи”. Эхнэртэйгээ хамт төрөхийн өмнөх сургалтад явсан эрэгтэй өнөө л эмчийн заасныг санасан нь энэ. 

“Ийм хэцүү юм гэж хэн санах вэ дээ”. Үнэхээр энэ бол зүгээр ч нэг хэцүү биш, ер бусын хүнд зүйл, гэхдээ эмэгтэйчүүд туулаад л гардаг. 

“Хаана чинь өвдөж байна, хайрт минь”. Яг үнэн зөв хариулт өгөхөд хэцүү, ер нь хаана өвдөөд байгаа нь эмэгтэй хүнд чухал биш. 

“Өвчин намдаах тариа хийхгүй юм уу”. Тун ч халамжтай нөхрийн л үг байх даа. 

 “Жаахан хүлээж байгаарай, би ажлаадаа утасдаатахъя” Төрж байгаа эмэгтэй хүнд хэлэх энэ үг газар хөдлөл, галт уул дэлбэрэхийг түр саатуулахтай л адил байх л даа. 

“Чамд идэх юм аваад ирэх үү”. Халамжтай нөхөр үнэхээр идэх юм аваад ирлээ ч гэсэн эмч нар зөвшөөрөх үү дээ. 

“За тэр, чи үнэхээр айчихжээ”. Тайвшруулах гэсэн л нэг арга юм болов уу даа. 

“Энэ чинь тэгээд нүдээ хэзээ нээх юм бол оо”. Дөнгөж төрсөн хүүхдээ гар дээрээ авсан энэ нөхөр бол  нохойн гөлөг, муурын зулзага нүдээ нээлгүй хэд хонодгийг мэддэг л хэрэг.

“Арай гэж бид  секс хийж болох боллоо”. Эхнэрээ биш өөрийгөө л бодсон үг байх, үнэн хэрэгтээ харин ч эсрэгээрээ  л дээ. 

“Дахиад хүүхэд гаргашгүй юм байна аа”. Төрөх гэдэг ямар хэцүү гэдэг тэр дурсамж  эхнэрээ төрөхөд хамт байсан эрчүүдийн сэтгэлээс хоёр жил мартагддаггүй гэнэ.
 
Хүүхэд төрүүлнэ гэдэг энэ хүнд шалгуур зөвхөн эмэгтэй хүнд төдийгүй төрөхөд нь хамт байсан нөхөрт нь гүн сэтгэгдэл төрүүлж, тэд хамтдаа зөвхөн барилга барьж, мод тарьсан биш, хүүхдээ төрүүллээ гэсэн бахархал төрүүлдэг гэнэ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
12345(180.235.184.5) 2015 оны 03 сарын 24

ккк манай нөхөр чи тэгээд намайг хараад дандаа элэг барьж орилж байдаг ш дээ гэж авсан.тэгэхээр нь би нөхрөө тэгвэл чи зайл зайл гэсэн.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.93) 2015 оны 03 сарын 23

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

0  |  0
Top