Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Хангарьд ордны 14 давхарт

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн  болно. Зөвлөлгөөнөөр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал болон тулгамдаж буй асуудлаа танилцуулна. Утас: 88054500 

НЗДТГ-ын хурлын А танхимд

10:00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэн авах тухай, “Улаанбаатар Их сургууль” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, Ой тэмдэглэх тухай, “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай, НИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 99666553 

Засгийн газрын ордонд

10:30 цагт өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

Монголын Уран зургийн галлерейн Их танхимд

11:00 цагт Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатарын хайку шүлгийн гурамсан номуудын болон калиграфийн үзэсгэлэнгийн нээлт болно.

МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд

11:00 цагт Замын Цагдаагийн газар, Авто замын газар, Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Тээврийн газраас хамтран Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалт, авто тээврийн хэрэгслийн татварт хяналт тавих хамтарсан шалгалт явуулах гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал   болно. Утас: 300995, 86062332

ЦЕГ-ын ХМТ-д

11:00 цагт Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Туушин зочид буудлын Соёмбо /5 давхар/ танхимд

11:00 цагт  Азийн Хөгжлийн Банкны Ахлах эдийн засагч Марк Беземэр, Эдийн засагч Л.Амар нар Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлвийн талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулт өгнө.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт IV төрөх эмнэлгийн барилгын ажилд хандив цуглуулах зорилгоор "Энхрий үр-Халуун сэтгэ" ТББ-аас бүх оддын тоглолт зохион байгуулж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд болно. Утас: 99252540 99748016

12:30 цагт Ерөнхийлөгчийг огцруулах санал цуглуулахаар суулт зарлаж байсан “Босоо хөх Монгол” бүлгэмээс суулт түр хугацаагаар зогссон тухай болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

"Монголньюс" Мэдээллийн төвд

11:00 цагт ХӨСҮТөвийн хэвлэл мэдээллийн төвөөс  Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөрт зориулсан хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 98190594, 99150594

Улсын Филармонид

12:00 цагт "Монгол уран бүтээл" нэгдсэн тоглолтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 70148012, 70118012

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top