40 мянган нарны дэлгэц байрлуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Нарны  цахилгаан  станцыг  Говь-Алтай аймгийн  Тайширын  усан  цахилгаан станцыг  түшиглэн  хосолсон  хэлбэрээр  байгуулахаар энэ хавраас ажлаа эхлүүлж, газраа  тэгшлэх,  суурь  цутгах техникийн  ажилдаа  оржээ. Эрчим  хүчний  хүрэлцээ хангамж дутагдалтай  баруун  бүсийг цахилгаанаар  хангахад  энэ төсөл үр дүнгээ өгнө гэж  үзэж  байгаа юм. Түүнчлэн  цаашид  Зүүн хойд  Ази  руу  эрчим  хүч  экспортлох  алсын  зорилгыг ч агуулж  байгаа аж. Манай  улсын  хувьд  сэргээгдэх  эрчим хүчний  нөөц  ихтэй, тэр дундаа нарны эрчим хүчний нөөц   салхи,  усны  нөөцөөсөө өндөр  үзүүлэлттэй байдаг юм байна. Энэ талаар төслийн удирдагч, Академич  Б.Чадраа “Завхан гол усны нөөц багатай. Шөнийн цагт нь усаа хуримлуулдаг, өдрийн цагт нь эрчим хүчний сүлжээ нь нарны энергээр ажиллах ач холбогдолтой. Энэ их том төсөл, 40 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй. Нарны дэлгэц нь нэг бүр нь 250 ватт, 40 мянган нарны нарны дэлгэцийг нэг хөндийд байрлуулна. Айлуудад тавьж өгсөн нарны дэлгэцээр тооцох юм бол 200 мянга гаруй нарны дэлгэцийг байрлуулна гэсэн үг. Жилд үйлдвэрлэх цахилгааны хэмжээ таван тэрбум төгрөг болох байх. Ашиглахын давуу тал нь хөдөлдөг юм байхгүй учраас эвдрэх нь бага. Барих хугацаа нь бага. Засвар үйлчилгээ хийгээд байх шаардлагагүй” гэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top