Монгол эмэгтэй эрээнд хар тамхины хэргээр саатуулагдлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Өнгөрөгч 20-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод Монгол эмэгтэй хар тамхины хэргээр саатуулагдлаа. Тодруулбал, 20 орчим настай монгол эмэгтэй хар тамхи хэрэглэж байгаад Эрээн хотын цагдаагийн ажилчдад баривчлагдсан байна. Түүнийг Эрээн хотын цагдаагийн газраас 10 хоног албадан саатуулахаар болжээ. Саатуулагдах хугацаа дууссаны дараа Замын-Үүдийн цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөх юм байна. Монгол эмэгтэй хар тамхи тээвэрлэж, зөөвөрлөж хилээр нэвтрүүлээгүй. Эрээнд хотод хэрэглэж байсан учир ийнхүү монголын талд хүлээлгэн өгдөг аж. Мөн бичиг баримтад нь хар тамга дардаг гэж Эрээн хотын консулын газраас мэдээлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top