400 гаруй цагдаагийн цолыг эргүүлэн олгохоор болов

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

"Цагдаагийн албаны тухай хууль"-ийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдсөн билээ. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн цол олгох журамд өөрчлөлт оруулж, албан тушаалын цол болгон өөрчилсөн юм. Үүнээс болж  400 гаруй хүн цолоо хураалгаж, тушаал буураад байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн сайд Д.Дорлигжав тушаал гаргаж, өмнө нь дагаж мөрддөг байснаар нь баталсан байна. Үүнтэй холбоотойгоор цол буурсан 400 гаруй хүний асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэж, албан тушаал дэвшиж цол нэмсэн алба хаагчдын цолыг хурааж, өмнө нь байсан цолыг нь олгохоор болсон байна. Ингэхдээ гэнэт цол ахисан эрхмүүд өмнө нь байсан цолноосоо дараагийн цолонд очих хүртэлх хугацааны 50 хувийг ажилласан бол дараагийн цолд шилжүүлэхээр журамд зохицуулалт хийжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (103.23.51.2) 2015 оны 03 сарын 28

шинэчлэлийн нэг алдааг заслаа энэь бага дунд тушаалын хүмүүсийн урмыг сэргээж байгаа юм шүү яахав арын хаалгатангуудад алдах юм юу байна тэд цолгүй болсон чнэгж дээр ажиллахаасаа айна шүү дээ

0  |  0
888(202.179.20.104) 2015 оны 03 сарын 24

mash zev

0  |  0
Top